Төр, хувийн хэвшлийн төлөөлөл хэлэлцэнэ
2011-11-10

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор “Хөгжилд хүргэх түншлэл” сэдэвт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндэсний форумыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо,  Төрийн өмчийн хороо, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, ГОУХАН-ийн БНЭЗДХөтөлбөртэй хамтран зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.  Тус форумын зорилго нь бизнесийн орчныг сайжруулах болон хувийн хэвшлийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, түүнийг шийдвэрлэх арга замыг төр, хувийн хэвшлийн төлөөлөл хэлэлцэн шийдвэрлэж, оролцогч талуудын байр суурийг нэгтгэн ойртуулахад чиглэгдэх гэнэ.
Shuud.mn
Сонин хачин