Ахуйн үйлчилгээний бизнес эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн боллоо
2013-03-20

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас ахуйн үйлчилгээний бизнес эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр ахуйн үйлчилгээний бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудал, жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдэд хүргэх төрийн үйлчилгээ, баримталж буй бодлогын талаар Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн  хөгжлийн газрын мэргэжилтнүүд илтгэл тависан байна.

Түүнчлэн Стандартчилал, хэмжил зүйн газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн удирдах албаны мэргэжилтнүүд болон дүүргийн хөдөлмөрийн хэлтсийнхэн ч  уг зөвөлгөөнд оролцсон юм.

Бизнес эрхлэгчдийн хүсэлтийг харгалзан санал асуулгын дүнд дараах шийдвэрүүдийг гаргаж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар 2013 онд  хэрэгжүүлэхээр болсон байна.

Захын гэр хороололд ахуйн үйлчилгээний  цогцолбор төв, бичил бизнес эрхлэгчдийг дэмжин бойжуулах инкубатор төвүүдийг барих боломжит газруудыг тодорхойлон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхол бүхий бичил бизнес эрхлэгчдийг бүхий л талаар дэмжихэд анхаарч ажиллахаар боллоо.

Shuud.mn
Сонин хачин