Алт болон үнэт эдлэлийн талаар хийгддэг сөрөг сурталчилгаа
2011-11-10

Аливаа үнэт эдлэлийг худалдан авахад худалдагч, хэрэглэгчийн хооронд нилээд яриа үүсдэг бөгөөд үүнд сөрөг сурталчилгаа их хийгддэг байна. Аливаа бүтээгдэхүүний үнийг тогтоодог хоёр арга байдаг. 1. Бүтээгдэхүүнд орсон материалын үнэн дээр гарсан зардлаа мөн зохих хэмжээний ашгаа нэмээд үнэлэх. Энэ бол бодит үнэлгээ. Харин 2 дахь арга бол бүтээгдэхүүнд эхнээс нь хэт өндөр тогтоох. Тухайлбал: 1 грамм алтны үнэ 70000 төгрөг гэвэл 3 грамм алтаар бөгж хийгээд худалдаанд гаргахдаа магадгүй 600000 төгрөгөөр үнэлнэ. Тэгээд манай бүтээгдэхүүн 30-50 хувь хямдарсан гэж ярьж хэрэглэгчийн толгойг эргүүлж тухайн хүнээс нь шалтгаалаад хямдарлаа өөрсдөө дураараа тохируулж хэрэглэх явдал юм. Өөрөөр хэлбэл танд хэдий их хямдарна та төдий чинээн өндөр үнэтэй авлаа гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд үнэт эдлэлийн наймаачид ялангуяа Турк, Солонгос улсуудаас алтан эдлэлийг их хэмжээгээр оруулж ирээд дэлгүүр лангуунуудад бөөндөн зардаг Гэтэл тухай алтан эдлэл дээр зөвхөн ганц 585 эсвэл 14К гэсэн тэмдэг байгаа бөгөөд түүнийг харуулаад наана чинь сорьцын баталгааны тэмдэг нь байгаа биздээ гэж хүмүүст тулгаж ятгадаг. Энд бичигдсэн 585 гэсэн цифр бол сорьцын баталгааны тэмдэг биш. Аль ч улс оронд үнэт эдлэлийг үйлдвэрлэгч нь өөрийнхөө үйлдвэрлэгчийн барааны тэмдэг, тухайн эдлэлийг баталгаажуулсан хяналтын лабораторийн тэмдэг, үнэт металлын сорьцын цифр эцэст нь олон улсад зөвшөөрөгдсөн сорьцын баталгааны тэмдэг гэсэн 3-4 тэмдэг дарагдсан байх ёстой. Дэлгүүрийн лангуунд өрөөтэй байгаа 585 сорьцтой алтан эдлэлийг харсан хэн нэгэн би алтан бөгж, ээмэг сонирхсон юм аа энд чинь алт алга байна гэдэг. Уг нь 585 сорьцтой ч бай 960 сорьцтой ч бай адилхан алтны хайлш бөгөөд 750-иас доош сорьцтой алтан эдлэлийн өгнө хольцоосоо хамаараад улаан шаргал болдог. Үүнийг Монголчууд “монет” гэж нэрлэдэг байна.
Shuud.mn
Сонин хачин