“Алтайн хүдэр” ХХК-д албан шаардлага өглөө
2013-03-21

“Шинэ зууны цээл” ТББ-аас 14 хоногийн өмнө Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах “Алтайн хүдэр” ХХК-ийн Таян нуурын төмрийн хүдрийн уурхайн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэх, нөхцөл байдлыг газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан билээ. Энэхүү хүсэлтийн дагуу өнгөрсөн долоо хоногт БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөццийн газрын дарга Д.Энхбатаар удирдуулсан ажлын хэсэг “Алтайн хүдэр” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын ажлын хэсэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, “Шинэ зууны Цээл” ТББ-ийн төлөөлөл болон сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар, Говь-Алтай аймаг дахь Цээл сумын нутгийн зөвлөл, орон нутгийн иргэдийн төлөөлөл багтсан аж.

Ажлын хэсэг Таян нуурын төмрийн хүдрийн уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168.3 км авто замд хатуу хучилт хийгээгүйгээс, түүнчлэн уурхай, баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс бэлчээр доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, авто замын осол аваар гарах үндсэн нөхцөл бүрдсэн байна гэсэн дүгнэлтэд хүрэв.

Ажлын хэсгээс хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах улсын байцаагчийн албан шаардлагыг өгсөн бөгөөд дараах арга хэмжээг тогтоосон хугацаанд хэрэгжүүлэх үүргийг өгсөн байна. Үүнд:

1. Таян нуурын уурхайгаас Бургастайн хилийн боомт хүртэлх 168.3 км авто замаас 2013 онд барихаар төлөвлөсөн 80 км замын эхний хэсгийг 2013 оны 06-р сарын 15-ны дотор, үлдэх хэсгийг 2013 ондоо багтааж, 2014 онд замыг бүрэн хэмжээгээр барьж ашиглалтад оруулах;

2. Авто замын хийц, технологи, трасст өөрчлөлт орсон учир өмнө хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд нэмэлт тодотгол хийлгэх ажлыг 2013 оны тавдугаар сарын 01-ний дотор гүйцэтгүүлэх;

3. Таян нуурын уурхайн дотоод зам талбай, Бургастай боомт хүртэлх 168.3 км авто замын дагууд малчин айл өрхүүд олноор суурьшсан болон экологийн ач холбогдол бүхий газруудын орчимд тоосжилтийг бууруулах зорилгоор замын усалгааг тогтмол хийж байх;

4. Авто замын дагууд зэрлэг амьтдын нүүдэллэх, дамжин өнгөрөх гарцыг тодорхой судалгааны үндсэн дээр, тухайн амьтны онцлогт тохирсон байдлаар байгуулах шийдлийг тусгайлан боловсруулж гүйцэтгэх;

5. Хүдэр тээвэрлэлтийн авто замын дагуух тэмдэг, тэмдэглэгээг хүртээмжтэй болгож, авто тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, жолооч чанарын ур чадварыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх сургалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Тээврийн газартай хамтран 2013 оны 04-р сарын 15-ны дотор зохион байгуулах;

6. Таян нуурын уурхайн баяжуулах үйлдвэрийг 2013 оны 05-р сарын 15, шинээр барьж буй бохир ус цэвэрлэх байгууламжийг 2013 оны 06-р сарын 01-ний дотор Улсын комисст хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах;

7. Баяжуулах үйлдвэрээс үүдсэн тоосжилтийг тухайн газрын байгаль, цаг уурын онцлог, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг ашиглан хамгийн боломжит хэмжээнд бууруулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх зэрэг асуудлууд багтжээ.

Энэхүү хугацаатай үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй тохиолдолд уурхайн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авах болсноо ажлын хэсэг уурхайн захиргаанд мэдэгдсэн байна.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
????:
170 орчим км авто замыг энэ жилдээ эд нар яаж амжуулж барих юум болдоо.
2013-03-22
sonin:
ха ха ха харин тийн. нөгөө үлдээсэн бидний үр хүүхдүүд нь бас үр хүүхэддээ үлдээе гээд нөгөөдүүл нь бас үр хүүхэддээ үлдээгээд хэзээ ч ашиглахгүй юм байна л даа. хэдэн үеийн дараа аягүй бол бид ядуугаараа харин нутаг маань гадны хоол болсон байх вий. бид мөнгөтэй баян болж байж л энэ нутаг орондоо эзэн сууна биздээ энэ чинь одоо
2013-03-22
menejer:
tachihuu.bugdiig ni hahtal ni hahiuldaad garna daa.hahaha
2013-03-22
WOlf:
Haalaa geed tsaana ni oron nutg-han ter dundaa Tseel-hen ajilgvi bolj butsaad l ajilgvital yaruudal Gowi-Altaid nvvrleh bhdaa Vr hvvhedde jaahan yum vldeei ch geh shig
2013-03-21
bolil do:
uurhai haagad tsaana heden hun ajilgui uldeh ve haraal id gej
2013-03-21
за ашгүй дээ:
Ингээд л зөв ажлаа аль эрт эхлэх байсан юм шүү дээ.Тэгээд л уурхайг нь хаачих одоо болоо.Үр хүүхдүүддээ жаахан юм үлдээе дээ
2013-03-21
WOlf:
Haalaa geed tsaana ni oron nutg-han ter dundaa Tseel-hen ajilgvi bolj butsaad l ajilgvital yaruudal Gowi-Altaid nvvrleh bhdaa Vr hvvhedde jaahan yum vldeei ch geh shig