Британийн Ерөнхий сайд асан өнөөдөр айлчилна
2013-03-22

  Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Тони Блэйр 1983-2007 онд Британийн парламентын гишүүн, 1994-2007 онд Хөдөлмөрийн намын дарга, 1997-2007 онд Ерөнхий сайдаар ажилласан.

Тэрбээр Хөдөлмөрийн намын өмнөх удирдлагаас ялгарах, социализмын тухай уламжлалт ойлголтоос зайлсхийх зорилгоор хувь хүмүүсийн нийгмийн харилцан хамаарал, нийгмийн шударга ёс, эв нэгдэл, иргэдийн тэгш  эрх,  ижил боломжийг  онцолж дурдсан  “шинэ Лэйбор” гэдэг зарчмыг дэвшүүлсэн. Тони Блэйр Хөдөлмөрийн намыг хамгийн удаан хугацаанд удирдсан лидер байсан бөгөөд түүний ачаар Хөдөлмөрийн нам 3 удаагийн сонгуульд дараалан ялалт байгуулж байсан юм.

2007 оны 6 дугаар сард Ерөнхий сайдын албаа дуусгавар болгосноос хойш Т.Блэйр Ойрхи Дорнодын Квартет (НҮБ, Европын Холбоо, АНУ, ОХУ)-ын энхийн  асуудлаарх элчээр ажиллахын зэрэгцээ улс төр, эдийн засаг, засгийн газрын шинэчлэлийн асуудлаар стратегийн зөвлөгөө өгөх “Tony Blair Associates“ пүүс байгуулж үйл ажиллагаа явуулж байна.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Naadah chini manai Elbegdorj, Enhbold, Altanhyayg nariig nomhon zogsooj baigaad zad zagnaad l yavna.Manai gyrav ch yahav umduu norgoj avaadl uldeh baihdaa
2013-03-22
eskimos:
Official? He is rather Rio Tinto lobby private man.Billing comes later to you. Have a nice stay!
2013-03-22
хэхэ:
Манай Алтанхуягийг Рио Тинто-гийн талаар сайн загнах байхдаа. Оюу толгойг зүгээр байлгахгүй бол та нарыг НҮБ, Дэлхийн банк, Олон улсын валютын сангаар дарамтлаад новшын зэрэглэлийн улсын тоонд оруулна шүү энэ тэр гэх байхдаа. дайны гэмт хэрэгтэн шүү дээ энэ Буш, энэ хоёр чинь.
2013-03-22
anhaa:
irakiin dainuu buruutan mongoliig baga tatvar tuluuluh uuregteigeer Rio Tintogiin Lobby hiiheer irjee dee
2013-03-22
zochin:
Ulsiin haa tuluu yum hiisen hun bolohoor narand Manai " Toni" yum hulgailsan bolohoroo narsand
2013-03-22
монгол:
хөөгөөд явуул.Манай АТГ-н Хурцыг бүтэн жил шоронд хатаасан газраас ирсэн байна.
2013-03-22
шударга:
удахгүй олон улсын Гаагын шүүхийн хаалгаар торохгүй гүйгээд орох хүн гэнэ лээ.
2013-03-22
зочин:
олон улсын цэргийн гэмт хэрэгтэн ирлээ.
2013-03-22
иргэн:
энэ нэг лааз өшиглөсөн ажилгүй юм ирэхэд юундаа сүйд болоод байгаа юм бэ. Оюу-толгойн асуудлаар засгын газарт нөлөөлөх гэж ирсэн байхад.харин иргэний хөдөлгөөнүүд жагсах ёстой шүү дээ.
2013-03-22