“Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр баталлаа
2013-03-22

  Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж,  20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд ажиллах хүчин ихээр шаардагдаж байна. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах зорилго бүхий “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийн явц, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Батлан хамгаалахын сайдад үүрэг болголоо. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг түшиглэн цэргийн алба хаагчдад мэргэжлийн боловсрол олгох ажлыг хамтран зохион байгуулахыг Батлан хамгаалах болон Хөдөлмөрийн сайд нарт даалгалаа. Манай улсад ажиллах хүчин дутагдалтай, тэдгээрийн мэргэшсэн байдал хангалтгүй, сахилга, зохион байгуулалт сул, хөдөлөмөрийн бүтээмж доогуур гэсэн үндэслэлээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудад гадаадын ажиллах хүчнийг татан оролцуулж байгаа нь иргэдийг ажилтай, орлоготой байлгах төрийн бодлого, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ажиллах хүчний төлөвшилд дэмжлэг үзүүлэх, нийгэмд эерэг нөлөөлөл бий болгох зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна гэж. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
demjij bn:
ene mash zuv sanaa bn tsergiin alba haagaad ajil hiij suraad deerees ni huraasan mungutui baina gedeg amidralaa ehlej bui zaluust sain nuluutui shuu dee
2013-03-24
hehe:
unshij chadahgyi zov alhaj chadahgyi hyn barilgachin bolno gedeg hudal bhaa deehne yed barilgiin tsereg gej bailaa barisan baishin ni ynen nyd haltiram yum baidag baij bilee. ynegyi tsereg zarah geed haramch hyn hoyor toldog ylgereer orchiv doo
2013-03-23
Замчид:
Зөв л юм.Гэхдээ сайн зохион байгуулж офицерууд нь хамт очиж харгалзан сайн ажиллуулахгүй бол хэдэн сахилгагүй хоолны савнууд ажил саатуулж цагийн гарз болно. Архи ууна авгай эргүүднэ. Хамгийн хортой нь цаг хугацаатай ажил саатуулна
2013-03-22
Д.ганхуяг 99116570:
Энэ чинь ёстой зөв байна. Дэмий тэжээж байснаас ажил хийлгэх хэрэгтэй.
2013-03-22
би би:
За бараг алхаж жагсаж, уншиж бичиж сурахаасаа өмнө барилга дээр ажиллаж барилгачин болох гараагаа эхлэсэн нь дээрдээ.
2013-03-22
hehe:
unshij chadahgyi zov alhaj chadahgyi hyn barilgachin bolno gedeg hudal bhaa deehne yed barilgiin tsereg gej bailaa barisan baishin ni ynen nyd haltiram yum baidag baij bilee. ynegyi tsereg zarah geed haramch hyn hoyor toldog ylgereer orchiv doo
hehe:
za hereggyi dee ter beltgel surguuliltaa l hiil dee tsergyyd yuu chadah ve dee unshij chadahgyi ni unshij alhaj chadahgyi ni alhaj zarim neg ni buu barij yzeh heregtei bhaa harin ter ajilgyi yaltanguudaar ajil hiilgeech ta nar
2013-03-22