“Маамуу нааш ир” дуу 57 нас хүрлээ
2013-03-25

  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Д.Лувсаншаравын ая, нэрт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дууг мэдэхгүй хүн байхгүй. Хүн бүрийн багадаа дуулж өсcөн энэхүү дуу өдгөө 57 нас хүрчээ. Ч.Лхамсүрэн гуай 1956 онд ОХУ-д сурч байхдаа Д.Лувсаншаравт 10 гаруй шүлэгтээ ая хийлгэхээр өгчээ. Нэрт хөгжмийн зохиолч маань”Маамуу нааш ир” дууны аяыг зургаан настай охин Халиунсүрэнгийнхээ  амандаа дуулсан содон аялгуунаас санаа авч бүтээсэн гэнэ. Тэр ч утгаараа “Маамуу нааш ир” дууны  автор нь би биш охин маань юм шүү дээ” хэмээн дурссан байдаг. П.Наран
Shuud.mn
Сонин хачин