“Миний дэлгүүр”-ийн гурван салбарыг түр хугацаагаар хаалаа
2013-03-25

 

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим нэг сүлжээ дэлгүүрүүдтэй холбоотой таагүй мэдээлэл нэлээдгүй гардаг. Ялангуяа “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрүүдтэй холбоотой хэрэглэгчдийн гомдол тасардаггүй билээ. Тиймээс ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй супермаркет, сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Энэхүү шалгалтыг “Сонгинохангай” ХХК-ийн “Миний дэлгүүр” 102, 105, 112, 120, 123, 124 дугаар дэлгүүр, “Алтан жолоо трейд” ХХК-ийн  “Сансар 1”, “Номин Холдинг” ХХК-ийн Номин их дэлгүүр, Эфес супермаркет зэрэг  сүлжээ дэлгүүрүүдэд явуулсан байна.

Уг шалгалтаар Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Хүнсний тухай зэрэг хууль, Худалдааны газар, түүний үйлчилгээ Ерөнхий шаардлага MNS5021:2007 стандарт зэрэг, холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилготой зохион байгуулжээ.

Шалгалтын явцад дээрх сүлжээ дэлгүүрүүдэд илэрсэн зөрчлийг газар дээр нь шийдвэрлэж, торгуулийн арга хэмжээ аван засч залруулсан гэнэ. Харин “Сонгинохангай” ХХК-ийн супермаркет, сүлжээ дэлгүүрт хийсэн хяналт шалгалтаар шошгожилтод тавих шаардлага хангаагүй, шинжилгээний бичиггүй буюу мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтгүй, гарал үүслийн бичиггүй, хадгалах хугацаа дууссан, битүүмжлэл алдагдсан бүтээгдэхүүн худалдаалсан, хэрэглэгчдэд зориулсан хяналтын жингийн баталгаажуулалтын хугацаа дууссан, хяналтын жин байхгүй, барилга байгууламж, галын аюулгүй ажиллагаа, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн шаардлага, барааг худалдаалахад бэлтгэх туслах өрөө, зориулалтын талбай бүхий агуулах нь шаардлага хангахгүй, чийглэг, темпаратурын автомат тохируулга бүхий агааржуулалтын систем ажиллахгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Тиймээс тус дэлгүүрүүдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ. Харин “Миний дэлгүүр”-ийн 102, 124, 105 дугаар салбар буюу Жуковын музейн баруун талын Норжин төвд байрлах “Миний дэлгүүр”, Дамбадаржаагийн хуучин эцэс дэх "Миний дэлгүүр", Од кино театрын дэргэд байрлах “Миний дэлгүүр”-ийг долоо хоногийн хугацаатай түр хаах арга хэмжээ авахаар болжээ.

Эдгээр салбарууд нь заасан хугацаанд зөрчил, дутагдалаа арилгах үүрэгтэй бөгөөд хэрэв биелүүлээгүй тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах, тусгай зөрчлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаа ШӨХТГ-ийн Зар сурталчилгаа, зохицуулалтын хэлтсийн дарга М.Ганзориг, ШӨХТГ-ийн хуулийн зөвлөх С. Цогтгэрэл нар мэдэгдлээ.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх л дэлгүүр адилхан ш дээ .
2013-03-31
zochin:
Dalai eejiin Minii delgur ch gesen ylgaagui dee. Ta nar bj bgaad rood neg zarj bgaa nogoog ni haraarai. Br ylzarchihsan aimaar bolchihson yumn uud bj bdagiin sh tee. Ichih heregtei.
2013-03-26
zochin:
Denduu zavaan, iluu mungu l salgah geed. Huutsuldj guisn heden okhid zaluuchuud.
2013-03-26
çî÷èí:
Ìèíèé äýëã¿¿ð¿¿ä á¿ãä õàðèóöëàãàã¿é áàéäàã ø¿¿. Á¿ãäèéã õààâàë òààðíà àà.
2013-03-26
1234:
bugd l iim l bdag ta nar yah gej oorsdoo ordgiin heregtei l ymaa avdag bizde
2013-03-26
455556:
minii delguur zavaan humuus ni ch soyolgi ajilchid bdag
2013-03-26
zochin:
minii delguuriig haa. DANdaa hulh yum zarna, money telee ularisan , dotor ni zarj baigaa yum ni bugd junk
2013-03-26
Hhhj:
Magnai sain bna
2013-03-26
zochin:
minii delguur ugaasaa zavaan shdee bitii orj bgaarai
2013-03-25
bid nar:
ugaaasa orohooos yadgiiin
2013-03-25
*************:
muulsan hernee ta nar yah gej ordiin heregtei bolood l ta nar ordog biz dee
2013-03-25
***********:
za zailaa buh suljee l adilhan bgaa sh dee hahuuli ugsun n garahgui bgaan bish uu
2013-03-25
zochin:
11-r horoollin minii delguurt bainga hugatsaa duussan talh, boov, hiam bdag.
2013-03-25
нараа:
Миний дэлгүүр үнэн заваан бомир шдээ. Яагаад хяналт тавидагрүй юм бол гээд гайхаад байдаг байсын
2013-03-25