Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөнөөс дэмжлэг үзүүлнэ
2010-12-28

Засгийн газрын тусгай сан дахь Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр тамхи, архины хяналт, эрүүл мэндийг дэмжих төсөл хөтөлбөр, тамхи, архинаас үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийн талаар мэдээлэл, сурталчилгаа явуулах гэх мэт үйл ажиллагааг санхүүжүүлдэг. Харин Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд   оруулсан нэмэлтээр Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөнөөс нийтийн биеийн тамир, хүн амын идэвхитэй хөдөлгөөнийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхээр болж байна. Түүнчлэн анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны дэвшилтэт технологийг эзэмшүүлэх зорилгоор эмнэлгийн мэргэжилтнийг гадаадад сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг дэмжихээр болжээ.

Shuud.mn
Сонин хачин