Киприйн банкууд хэвийн ажиллаж эхэлнэ
2013-03-26

Ассошиэйтед пресс агентлаг Киприйн төв банкны мэдэгдлийг иш татахдаа, тус улсын бүх банк  энэ сарын 28-ны пүрэв гарагаас нээгдэнэ гэж мэдээлжээ. Хямралаас болоод Киприйн банкууд гуравдугаар сарын 15-наас ажиллахгүй байгаа билээ. Банкуудыг нээх нарийн товыг европын түншүүдтэй зөвшин тохирно, гэхдээ үүнийг аль болох түргэн хийх нь гол зорилго юм гэж Киприйн сангийн сайд Михалис Саррис даваа гарагт мэдэгдсэн юм. Ихэнх банк мягмар гарагт ажлаа сэргээнэ, харин Киприйн банк, Популар банк пүрэв гараг хүртэл хаалттай байх болно гэж Киприйн төв банкны учрыг мэдэх хүмүүс өмнө нь мэдээлж байсан юм.  Агентлагийн мэдээлснээр,  тус улсын сангийн сайд  даваа гарагийн орой уг шийдвэрийг өөрчилсөн байна. Еврогийн бүсийн орнуудын (Европын бүлэг) сангийн сайд нар Кипрт 10 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр даваа гарагт шилжих шөнө тохиролцжээ.

С.Золбоо

Shuud.mn
Сонин хачин