Нисэхийн “Цагаан хаалга”-ыг засварлана
2013-03-26

  Нисэхийн “Цагаан хаалга”-ыг засварлаж, ойр орчмыг гэрэлтүүлж, тохижуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Н.Батаа хэлэхдээ “Нисэх хүртэлх зам засварын ажлын хүрээнд “Цагаан хаалга"-ыг нураана гэж яригдаж байсан ч НИТХ-ын төлөөлөгчид “Цагаан хаалга"-ыг буулгахгүй гэх шийдвэрийг гаргасан. Тиймээс энэ түүхийн дурсгалт өвийг яаралтай сэргээн засварлах хэрэгтэй байна” гэсэн юм. Улмаар энэ ажилд таван сая төгрөг зарцуулахаар болсон байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хайран хөрөнгө өөр хэрэгтэй зүйлдээ зарцуулаасай.Нураагаад хаячихвал цэлийгээд сайхан болно.НИТХ-ын ямар нөхдүүд цагаан хаалгыг буулгахыг эсэргүүцсэн юм бол бодвол эх орон гэж худлаа цээжээ дэлдэгсэд байгаа даа.
2013-03-26