Музейн үзмэрүүд алга болжээ
2013-03-26

  Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Орон нутгийг судлах танхимийн сан хөмрөгийн улсын тооллогын явцад шалгалт хийжээ. Улс, аймгийн чанартай музейн болон орон нутгийг судлах танхимын улсын тооллогоор Халхгол, Булган, Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумд ховор, чухал нийт 28 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлс дутаасан зөрчил илэрсэн байна. Дээрх үзмэр, эд өлгийн зүйлс нь хариуцан ажиллаж байсан албан тушаалтны ажлын хариуцлагагүй байдлын улмаас алга болсон байна. Тухайлбал, Монгол Улсад хоёрхон ширхэг байгаа ардын жүжигчин, алдарт хуурч Жамъянгийн хэрэглэж байсан ширэн цартай морин хуур, ясан савхтай мөнгөн тоноглолтой маш хуучны хийцтэй хэт хутга, оюу, номин шигтгээтэй мөнгөн бүслүүртэй, ширэн цартай бүрэн бүтэн дамар, оюу шигтгээтэй, мөнгөн толь /бөө мөргөлийн хэрэглэл\ зэрэг ховор нандин зүйлс дутжээ. Тиймээс эдгээр зүйлийн жагсаалтыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлсэн байна. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин