Гамшгийн сургуулилтыг орон даяар зохион байгуулна
2013-03-26

  “Гамшгаас хамгаалах тухай хууль”, Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг энэ сарын 28-ны өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. Дадлага, сургуулийн үеэр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, зургадугаар хороонд гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл хүргэж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлагыг хийнэ. Мөн Төрийн ордонд байрлах Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, Нийслэлийн Тамгын газрын 1, 2 дугаар байрны бүрэлдэхүүнтэй гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллах, нүүлгэн шилжүүлэх дадлага, сургалтыг зохион байгуулах аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин