“Гэгээн Муза”-гийн шилдгүүд өнөөдөр тодорно
2013-03-27

Арав дахь удаагаа болж буй драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза” олон улсын наадмын шилдгүүд өнөө орой  тодорно. Энэ удаагийн наадамд төвийн болон орон нутаг, олон улсын театруудын 2012 онд бүтээж үзэгчдийн хүртээл болгосон 11 жүжгийн 70 гаруй уран бүтээлчдээс гадна ОХУ, Канад, Македон, Косово, Серби зэрэг улсын уран бүтээлчид наадамд нэр дэвшин өрсөлдөж байгаа ажээ. Мөн “Гэгээн Муза” олон улсын наадам өмнө нь драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг гэсэн гурван үндсэн төрлөөр явагддаг байсан бол энэ жилээс эхлэн инээдмийн жүжиг, нэг хүний жүжиг хэмээх хоёр төрөл нэмэгдэн дуулалт жүжгийн төрөл хасагдаж үндсэн дөрвөн төрөлд шилдгүүдээ тодруулах бөгөөд ОХУ-аас театр судлаач, найруулагч нар хүрэлцэн ирж манай улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм. Ийнхүү олон улсын театрын баярын өдрөөр зохион байгуулагдаж буй “Гэгээн муза” олон улсын наадам УДЭТ-ын алтан тайзнаа болох бөгөөд 19.00 цагт улаан хивсний ёслолоор эхэлж шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 20.00 цагаас шилдгүүдээ тодруулах аж. Ингээд “Гэгээн Муза 2012” наадамд нэр дэвшиж буй уран бүтээлүүдийг танилцуулж байна Драмын жүжгийн төрөлд "Гамлет” /УДЭТеатр/ "Эсрэг дурлал” /УДЭТеатр/ "Тамын дурлал” /Архангай аймгийн ХДТеатр/ "Хоёр ертөнцийн буудал” /”TVкоктайль” продакшн/ Шилдэг жүжгийн найруулагч Н.Наранбаатар "Гамлет” жүжгээр Н.Найдандорж "Эсрэг дурлал” жүжгээр Ч.Түвшин "Тамын дурлал” жүжгээр Ж.Сэнгэдорж "Хоёр ертөнцийн буудал” жүжгээр Шилдэг тайзны зураач Т.Ганхуяг "Гамлет”, "Эсрэг дурлал” жүжгээр Одонцэцэг "Тамын дурлал” жүжгээр Баярмагнай "Хоёр ертөнцийн буудал” жүжгээр Шилдэг хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх "Гамлет” жүжгээр Түвшинсайхан "Эсрэг дурлал” жүжгээр Онон "Хоёр ертөнцийн буудал” жүжгээр Шилдэг эрэгтэй гол дүр С.Болд-Эрдэнэ "Гамлет” жүжгийн Гамлетийн дүрээр Б.Тамир "Эсрэг дурлал” жүжгийн Генжийн дүрээр Б.Минжүүр "Тамын дурлал” жүжгийн Эбиний дүрээр Батхуяг "Хоёр ертөнцийн буудал” жүжгийн Шидтэний дүрээр Шилдэг эмэгтэй гол дүр Д.Ганцэцэг "Эсрэг дурлал” жүжгийн Фүжицүбо хатны дүрээр Л.Жижжалам "Тамын дурлал” жүжгийн Аббиний дүрээр Цэнд-Аюуш "Хоёр ертөнцийн буудал” жүжгийн Бүсгүйн дүрээр Шилдэг эрэгтэй туслах дүр Б.Жаргалсайхан "Гамлет” жүжгийн Полоны, "Эсрэг дурлал” жүжгийн Хааны дүрүүдээр Г.Эрдэнэбилэг "Гамлет” жүжгийн Лаэртийн дүрээр Энхбаяр "Хоёр ертөнцийн буудал” жүжгийн Ерөнхийлөгчийн дүрээр  Шилдэг эмэгтэй туслах дүр У.Уранчимэг "Гамлет” жүжгийн Гертруда хатны дүрээр А.Ганчимэг "Гамлет” жүжгийн Офелиягийн дүрээр Ц.Баясгалан "Эсрэг дурлал” жүжгийн Шивэгчний дүрээр Ж.Оюундарь "Эсрэг дурлал” жүжгийн Шивэгчний дүрээр Хүүхдийн жүжгийн төрөлд "Чипполинд тохиолдсон адал явдал” /Архангай аймгийн ХДТеатр/ "Лусын дагина” /УХТеатр/ "Нарыг хэн хулгайлсан бэ?” /Дорноговь аймгийн "Саран хөхөө” театр/ Шилдэг жүжгийн зохиолч Ц.Хулан "Лусын хааны охид” жүжгээр А.Баярсайхан "Нарыг хэн хулгайлсан бэ?” жүжгээр Шилдэг жүжгийн найруулагч Ч.Түвшин "Чипполинд тохиолдсон адал явдал” жүжгээр А.Баярсайхан "Нарыг хэн хулгайлсан бэ?” жүжгээр Шилдэг тайзны зураач Л.Эрдэнэцогт "Чипполинд тохиолдсон адал явдал” жүжгээр Б.Бямбацэрэн "Лусын хааны охид” жүжгээр Ч.Эрдэнэбаатар "Нарыг хэн хулгайлсан бэ?” жүжгээр Шилдэг хөгжмийн зохиолч Ч.Төгсбаяр "Чипполинд тохиолдсон адал явдал” жүжгээр Б.Мөнхболд "Лусын хааны охид” жүжгээр Шилдэг эрэгтэй гол дүр Ц.Түвшинжаргал "Чипполинд тохиолдсон адал явдал” жүжгийн Чипполины дүрээр А.Баярсайхан "Нарыг хэн хулгайлсан бэ” жүжгийн Пандагийн дүрээр Шилдэг эмэгтэй гол дүр Б.Жаргалсайхан "Чипполинд тохиолдсон адал явдал” жүжгийн Улаанлуувангийн дүрээр Э.Ганчимэг "Лусын хааны охид” жүжгийн Маргадцэцэний дүрээр Шилдэг эрэгтэй туслах дүр Ц.Цэрэндорж "Лусын хааны охид” жүжгийн Алиа тийрэнгийн дүрүүдээр Г.Гандөш "Лусын хааны охид” жүжгийн Шунал тийрэнгийн дүрээр Б.Баттөмөр "Нарыг хэн хулгайлсан бэ?” жүжгийн Том туулайгийн дүрээр С.Лхагвасүрэн "Нарыг хэн хулгайлсан бэ?” жүжгийн Матарын дүрээр Инээдмийн жүжгийн төрөлд "Аргагүйн эрхэнд оточ” /Ховд аймгийн ХДТеатр/ "Найрын ширээний ууц” /”Дорнод нутаг” клуб/ "Скапений дамшиглал” /Дорноговь аймгийн "Саран хөхөө” театр/ Шилдэг жүжгийн найруулагч Н.Ариунжаргал "Аргагүйн эрхэнд оточ” жүжгээр Н.Болд "Найрын ширээний ууц” жүжгээр Н.Пүрэвдорж "Скапений дамшиглал” жүжгээр  Шилдэг тайзны зураач н.Хишигтогоо "Аргагүйн эрхэнд оточ” жүжгээр н.Ганхуяг "Найрын ширээний ууц” жүжгээр Ч.Эрдэнэбаатар "Скапений дамшиглал” жүжгээр Шилдэг эрэгтэй гол дүр н.Батдорж "Аргагүйн эрхэнд оточ” жүжгийн Сканьерлийн дүрээр П.Эрдэнэзаан "Найрын ширээний ууц” жүжгийн Доржийн дүрээр н.Батхуяг "Найрын ширээний ууц” жүжгийн Самдангийн дүрээр А.Баярсайхан "Съапений дамшиглал” жүжгийн Скапений дүрээр Нэг хүний жүжгийн төрөлд "Би Эдит Пиаф байна” /Монгол/ "Цонхоор харсан хүн” /Монгол/ "Бурханд илгээсэн захидал” /Монгол/ "Хоосон зүүд” /Монгол/ "Actor in the box” /Серби/ зэрэг уран бүтээлүүд тус тус өрсөлдөх юм. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
baagii:
muuhai
2013-03-31
boogii:
saihan
2013-03-31