“Улаанбаатар-Метро” төслийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж батална
2013-03-27

Нийслэлийн удирдлагууд 2020 он гэхэд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд метрог нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж, Японы Жайкагийн төслийн багийн дэмжлэгтэйгээр судалгааны ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн юм.
Жайкагийн төслийн багийхан Улаанбаатарт метро байгуулах судалгааны ажлын тайлан болон, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг нийслэлийн удирдлагуудад танилцуулж, энэхүү төслийг маргааш болох НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр товлосон. Жайкагийн төслийн багийн үзэж байгаагаар Улаанбаатар хотод 2030 он гэхэд хотын хүн ам 1,7 сая хүрэх магадлалтай бөгөөд зам тээврийн эрэлт хэрэгцээ одоогийнхоос 3,1 дахин нэмэгдэх тооцоо гарчээ.
Тиймээс Ази номхон далайн орнуудын нийтийн тээврийн хамгийн дэвшилтэт тээврийн хэрэгсэл болсон метрог Улаанбаатар хотын нийтийн тээвэрт нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
 Хэрвээ “Улаанбаатар-Метро” байгуулах ажлыг эрчимжүүлэн эхний бэлтгэл ажлыг ирэх жилээс эхлүүлэн, 2016 онд дэд бүтцийн барилга угсралтын ажлыг хийвэл 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болох боломжтой гэнэ. Метроны замыг Энхтайвны өргөн чөлөө дагуу хотыг зүүнээс баруун тийш холбосон 17,7 км урттай газар доогуур ба гүүрэн өргөгдсөн хэлбэрээр барих нь Улаанбаатар хотод хамгийн тохиромжтой гэж төслийн багийхан үзжээ.
Улаанбаатар метрог байгуулахдаа баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх хотын төвийн 6,6 км зайд газар доогуур зам тавьж, хотын хоёр захаар өргөгдсөн хэлбэрээр барьж, авто замаас бүрэн тусгаарлагдсан системтэй байхаар тооцсон байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zaaa:
odoogiin hugjiltei ornuud bur 1940 ond manaihaas muu hugjiltei bhdaa hj bsan ajil odoo bid chadahgui gejuu
2013-03-28
guuren zamruugaa garch chadahuu:
guuren zamnaasaa buuj chadahuu
2013-03-28
ai daa chi aisaar l:
ai daa chi aisaar baital bukh yum hiigdeed duusnaa hiinee butnee gej helj suraa
2013-03-28
5555:
odool heregtei ed dee
2013-03-27
ganaa:
hamtdaa hiitsgeey buteey gj goy goy hiiged ehelvel duusganaaa
2013-03-27
туул:
метро барихад өртөг маш өндөр байхаас гадна манайханд хэр тохиромжтой юм болдоо, харин гүүрэн зам баривал манай нөхцөлд сайн тохирох юм шиг санагдаж байна.
2013-03-27
guuren zamruugaa garch chadahuu:
guuren zamnaasaa buuj chadahuu
btmn:
ай даа, энийг маш нухацтай хийхгүй бол тийм ч амар ажил биш шүү. манайд одоохондоо хэрэггүй, ирээдүйд бол яг хэрэгтэй. харин хийнэ гэдэг л нэг л санаад буухгүй байгаан, манайхан чинь замаа ч тавьж чадахгүй байна шүү дээ. айдаа, ямар ч гэсэн бүтэх л болтугай
2013-03-27
ai daa chi aisaar l:
ai daa chi aisaar baital bukh yum hiigdeed duusnaa hiinee butnee gej helj suraa
5555:
odool heregtei ed dee
ШУДАРГА:
Метротой болчихвол би л лав машин унахаас татгалзана,гоё сонсогдож байна,одоо ажил болгох л хэрэгтэй байна даа
2013-03-27
zochin:
hurdan ehelee. odoo yug ni huleedeg yum. demjij bna. zeel avaad ch gesen hiih heregtei.
2013-03-27
like:
like
2013-03-27