Сурталчилгааны самбарыг буулгахад хяналт тавина
2013-03-28

  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг Нийслэлийн ИТХ-аас баталсан билээ. Улмаар зар сурталчилгааны байгууламжтай болохоос гадна Нийслэл хотын хориглосон газрууд болон замын тусгаарлах зурваст  байршуулсан зар сурталчилгааны зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй самбаруудыг энэ сарын 1-ээс цэгцлэх ажил эхэлсэн. Журмын дагуу сурталчилгааны самбарыг буулгах ажлыг дүүргүүдийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэс хариуцах бөгөөд тухайн самбарыг эзэмшигч аж ахуйн нэгжүүд өөрсдөө сурталчилгааны самбараа буулгах ажлыг гүйцэтгэх юм. Харамсалтай нь энэ сарын 23-ны орой Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Хас” банкны мэдлийн сурталчилгааны самбарыг буулгахаар захиалга аван ажиллаж байсан  “Их харанга”  компанийн ажилтан  25 настай Н амиа алдсан хэрэг гарсан. Их харанга компанийн ажилтан Н нь ажлаа гүйцэтгэж дуусаад кранаа буулгах явцад краны тросс тасарч дээрээс нь унасан тухай Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлсэн. Тиймээс  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас захиалагч компани болон гүйцэтгэгч компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллах үүргийг өгч, хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавин ажиллаж байна. Сурталчилгааны самбарыг цэгцэлсний дараа нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан төлөвлөлтийн дагуу зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд сурталчилгааны байгууламж байруулах байршлийг тогтоож өгөх юм байна. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
oogii:
hvn vhej hvncend hordconii daraa l zaaval arga hrmje avah um.haruytscan calbariin caidyyd n ajilas hiih cn advargvi hvmvvc tomildog um yy.zaaval l barilga deerec um ynaj hvn alcnii daraa cambar ynaj hvn alcnii daraa oorcnloltvvd genet oroh um.tsetserlegiin hvvhdvvd snig canagdah um
2013-03-28
oogii:
hvn vhej hvncend hordconii daraa l zaaval arga hrmje avah um.haruytscan calbariin caidyyd n ajilas hiih cn advargvi hvmvvc tomildog um yy.zaaval l barilga deerec um ynaj hvn alcnii daraa cambar ynaj hvn alcnii daraa oorcnloltvvd genet oroh um.tsetserlegiin hvvhdvvd dnig canagdah um
2013-03-28
irgen:
baaar savnii gadaa baigaa heterhii tom haygnuudiig buulguulaacheee orchindoo muuhai bnashdee
2013-03-28