Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 239400 төгрөг байх санал хүргүүлжээ
2013-03-28

  Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 239400 төгрөг, цагт 1425 төгрөгөөс багагүй байхаар тогтоох урьдчилсан саналыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт хүргүүлжээ. МҮЭХ-ноос уг үндэслэлийг гаргахдаа ойрын хоёр жилд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэж буй доорх үзүүлэлтүүдийг харгалзан үзжээ. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон үеэс хойш хугацаанд хүн амын хүнсний өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүн үнэ 25-76 хувиар нэмэгдсэн. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг даруй нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Хөдөлмөрийн яам энэ саналтай танилцаж, Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр ярилцах юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
зочин:
өнөө ажиллаж байгаа хүнээ боддоггүй феодалууд зөвшөөрөхгүй биз. төрийг алсаас удирдаж байгаа эдийн засгийн алуурчид нь хахуулдаж гаргасан хэдэн муу түшээдээ турсгыг нь хуулах биз
2013-03-28
Зочин:
Уг сараар биш зөвхөн цагаар тооцо хуультай юм шүү дээ. Даанч мөрдөгдөхгүй юм даа.
2013-03-28