Улаанбаатар
“Улаанбаатар метро” төслийг дэмжлээ
2013-3-28

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотод метро байгуулах төслийн судалгааны ажлын тайлангийн тухай мэдээлэл, нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашин оролцуулах түр зөвшөөрлийн хураамжийн хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр Улаанбаатар хотод метро байгуулах төслийн судалгааны ажлын тайланг танилцууллаа.Японы Жайкагийн төслийн багийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар метро төслийн судалгааны ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар Ази номхон далайн орнуудын дийлэнх нь метрог нийтийн тээврийн үйлчилгээндээ нэвтрүүлсэн байдаг байна.  2030 он гэхэд Улаанбаатар  хотын хүн ам 1,7 сая хүрэх магадлалтай бөгөөд зам тээврийн эрэлт хэрэгцээ одоогийнхоос 3,1 дахин нэмэгдэх тооцоо байгаа юм.
Тиймээс 100 жилийн дараах Улаанбаатар хотыг төсөөлж төлөвлөлт хийх нь чухал байгааг тэрээр онцлон хэллээ.  Нийтийн тээврийн үйлчилгээний хамгийн дэвшилтэд хувилбар болсон метрог Улаанбаатар хотын нийтийн тээвэрт нэвтрүүлэхэд 7 жил хангалттай гэж төслийн баг үзжээ. Хэрвээ “Улаанбаатар-Метро” байгуулах эхний бэлтгэл ажлыг ирэх жилээс эхлүүлэн, 2016 онд дэд бүтцийн барилга угсралтын ажлыг хийвэл 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болох боломжтой юм байна.  Метроны замыг Энхтайвны өргөн чөлөө дагуу хотыг зүүнээс баруун тийш холбосон 17,7 км урттай газар доогуур ба гүүрэн өргөгдсөн хэлбэрээр барихаар урьдчилсан төлөвлөлт хийсэн байна.
Метрог нийтийн тээвэрт нэвтрүүлснээр авто машинаас ялгардаг утаа, хорт хийн хэмжээ 30 хүртлэх хувиар багасч, зам тээврийн осол буурахаас гадна нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөл сайжрах юм.  Мөн метро барих ажил эхэлснээр 156 мянган  шинэ ажлын байр нэмэгдэнэ гэж төслийн багийхан үзэж байна.  Улаанбаатар хот метротой болоход нийтдээ 1,5 тэрбум ам долларын санхүүжилт хэрэгтэй гэж урьдчилсан тооцоо хийжээ. Гэхдээ Японы Засгийн газраас 600 сая долларыг хөнгөлттэй зээлээр  метро хийх төсөлд зориулан олгохоо албан ёсоор мэдэгдсэн байна.
НИТХ-ын Төлөөлөгчдийн олонхи нь энэ төслийг дэмжсэнээр Улаанбаатар хотод метро байгуулах төслийн судалгааны ажлын тайланг дээд шатны байгууллагад уламжилж шийдвэрлүүлэх тогтоолыг НИТХ-ын ээлжит хуралдаанаар баталлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод метро байгуулах асуудлыг Засгийн Газар, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх юм гэж
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
mongol er hun :
цолмон чи боддоо халх голын дайнд чи бид нарын өвөг дээдэс эх орноо өмгөөлж хайртай эх орныхоо төлөө амиа алдсан яагаад тэр вэ чамайг намайг бидний эрх чөлөөг хамгаалж юунаас ч үнэтэй амиа алдсан ийм агуу өвөг дээдэстэй байж ийм өчүүхэн юм ярих гэж дээ юун япон эртэй унтах гадны орнууд тал засаж болно.гэхдээ бидний баялгаас хүртэх санаатай бас
2014-05-01
BiBa:
Zarim himuus jaahan boginhon setgeh yum da. Setgegluudiig unshid. uneheer mongolchuud barilddag duuldag ene ter geed boloo. Injeneer-n setgelgee, technikiin taliin zuil deer zugeer noil !!!
2013-04-03
irgen:
metrotoi bolloo geed mashin bagasah uu??? agaar saijrah uu? ugui l baihgui uu!!! or nemegdej, engiin irged tohilog oron suuctai boloh, huuhduud cecerleg surguulitai, emch nar emnelegtei boloh asuudal hoish tawigdana gesen ug!!!
2013-03-31
дахинн:
Тэгдээд энэ жаахан хотоо өргөжүүлээд авахгүй эндээ л ингээд шахалдаад, нисээд байж дээ. Газар ихтэй манайд бол хөгийн л хүүдийн тоглоом аятай, мөнгөө үрж ядсан л харагдаж байна.
2013-03-29
Hotiin irgen:
huduunii huuhdee metro gej yu bdagiig medhuu manaihaas hed dahin tom gazar nutagtai ornuud bugdeeree metrotoi bn. gazar ikhtei bailaa geed tendee duraaraa tel gesen ug bish shuu.
ооноо:
Онц сайхан санагдахгүй л байна. Зохихгүй ч байна. Муу эрд юу дараа гэдэг шиг л харагдахын. Энэ их мөнгөөрөө зам, дэд бүтцээ нэмээд, хотуудаа холбоод, орон сууц, ногоон байгууламжаа л хиймээрийн. Хэдэн сургууль цэцэрлэг эмнэлэг ч хэрэгтэй л санагдахын.
2013-03-29
tsolmon:
ene yapontoi negdvel boldoggui yum yy yapon ertei yntaj yzehiimsan eoeo geed
2013-03-29
uugii:
demjij bn hurdanl hiigeeseidee. tegehgvi bol ene hot chin er ni yabahiin argagvi tvgjireed hestvv bnshvv
2013-03-28
угиа:
Ёпоон л манай аминд орох юм да. буянтай улс шүү.
2013-03-28
zochin:
Manaih shig huiten gazar gazar dooguur baiguulamj mash chuhal Demjij bna Hot dotorh avtobusnii shugam chuluulugdunu, Gadnaas dandaa avtobus avdag manai ornii huvid chuhal.mongolchuud yum hiihgui bol onoliin huvid suirch bna Duuldag uralddag barilddag baylag buteedeg yum barag alga bna
2013-03-28
khosoo:
terend orvol ene chigleldee davhar zam tavibal 1-rt hurungu baga zartsuulan hemnesen munguuruu busad gazruuddaa ch davhar zam tavij bolno tsag hugatsaa ch hemnene, 2-rt davhar zamaar buh turliin teevriin heregsel yavah bolomjtoi bolno, 3-rt ali aliniig ni tavij boloh yumdaa
2013-03-28
gggg:
unen l baikh boltugai,
2013-03-28
boogii:
sain bn demjij bn
2013-03-28
hurliin ajliin alba:
Eeljit 8 dugaar xuraldaan shuu zalruulaarai ho
2013-03-28