3D үзэг
2013-03-28

“WobbleWorks”  компани 75 ам.долларын үнэтэй үзэг танилцуулжээ. Энэ үзгээр  агаарт гурван хэмжээст дүрс зурж болох гэнэ. 3Doodler гэдэг нэртэй уг үзэг нь үйлдлийнхээ зарчмын хувьд 3D принтерийг санагдуулж байна. 3D хэвлэлд хэрэглэдэг 3 мм-ийн ABC хуванцар  голыг “бэх” болгон хэрэглэдэг байна.

Үзэгний үзүүрээс гармагц нь  хуванцарыг хатаадаг жижигхэн сэнс нь ажиллана. Энэ нь “бэхийг”  түргэн зуур хөргөхөд тусладаг бөгөөд ингэснээр агаарт юм уу ямар ч гадаргууд “зурах” боломж олгодог байна. Бэлэн болсон зураг цааснаас төвөггүй салж, харин хуванцарт бат бөх бэхлэгддэг  аж. Ажлыг бүрэн дуусгахад цахилгааны залгуур болон хуванцараас өөр юу ч шаардлагагүй.

Зохион бүтээгчид  албан ёсны сайтдаа трафаретыг  тавихаар төлөвлөж байгаа бөгөөд үүнийг гэртээ принтерт хэвлэн авч, үүгээрээ эд ангиудыг хэсэг хэсгээр нь зурж, дараа нь 3D-загвар, жишээ нь Эйфелийн цамхагийн  загвар болгон нийлүүлж болно.

“WobbleWorks” компани зайгаар ажиллах 3Doodle үзэгний утасгүй хувилбарыг зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Үзэг хүүхдэд зориулагдаагүй гэдгийг зохион бүтээгчид  онцлон анхааруулж байна.  Халаагч элемент нь хуванцарыг Цельсийн 270 градусын температур хүртэл халаадаг аж.

С.Золбоо

Shuud.mn
Сонин хачин
zochin:
nice ain...
2013-05-20