“Гэнэтийн бэлэг” ирэх сард нээлтээ хийнэ
2013-03-29

“Найзууд” театрынхан “Такт продюсинг”-тэй хамтран нэгэн мюзикл жүжгийг тайзнаа тавих гэж байгаа аж. Энэ нь “Гэнэтийн бэлэг” хэмээх сонирхол татам нэртэй романтик инээдмийн болон хөгжимт драмын бүтээл. Жүжгийн зохиолыг Ж.Оргилсайхан “Нарийн ногооны салат” нэртэйгээр бичсэн уг жүжгийн ерөнхий найруулагчаар нь Б.Уянга ажиллаж байна. Харин жүжгийн гол дүрүүдэд Монголын чадварлаг жүжигчдээс гадна рок попын шилдэг дуучид оролцон тоглох юм байна. Тодруулбал, “Найзууд” театрын жүжигчин Э.Ууганбаяр, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, “HOTSPOT” хамтлагийн дуучин Н.Наранбаатар, УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах, жүжигчин Г.Отгонцэцэг, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Б.Билэгдэмбэрэл нар тун чадварлаг тоглох энэ жүжиг ирэх дөрөвдүгээр сарын 11-нд Тусгаар тогтнолын ордонд нээлтээ  хийх юм. П.Наран
Shuud.mn
Сонин хачин