Өнөөдөр “Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих өдөр"
2013-03-29

"Автомашингүй өдөр" болон энэ өдрийг угтсан долоо хоног өнөөдөр “Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих өдөр”-өөр үргэлжилж байна. Нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн компаниуд, "Монгол даатгал" компани, ММСС-ийн Эрүүл мэндийн төслүүдээс "Нийтийн тээврийн үйлчилгээний соёл"-ын талаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан, мөн автобусаар зорчиж буй иргэдэд мэдээлэл түгээнэ.
Өчигдөр  “Зам тээврийн мэдээлэл, сургалтын өдөр” байсан бөгөөд  “Зам тээврийн осол гэмтлээс хүүхдийг сэргийлж, хамгаалъя” ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад зориулсан ухуулга, нөлөөллийн уулзалт зохион байгуулагдсан байна. Уг уулзалтаар Зам тээврийн осолд өндөр эрсдэлтэй 70 ерөнхий боловсролын сургуулийн багш удирдлагуудад “Би зорчигч” нэртэй гарын авлага болон бага ангийн сурагчдад замын хөдөлгөөний зөв хэвшлийг ойлгуулах дэмжих зорилготой цуврал DVD хичээлийг тус тус тараан өгсөн байна гэж
Нийслэлийн Хэвлэл  мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин