Дорнодын Халх гол суманд 10 мянга гаруй толгой мал хорогджээ
2013-03-29

  Дорнод аймгийн Халх гол суманд цас ихтэй хаваржилт хүнд байгаа учир Засгийн газраас Улсын онцгой комиссын гишүүн ҮХАА-н сайдыг нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллуулахаар явуулжээ. Тус сум аймгийнхаа төвөөс 360 км алслагдсан цасны зузаан 50-70 см зарим газартаа түүнээс их байгаа гэнэ. Халхгол сумын хувьд өнгөрсөн намар ихэнх нутаг нь хээрийн түймэрт өртсөнөөс шалтгаалж өвөлжилт хүндэрсэн байна. Мөн өдөр өнжихгүй шуурга шуурч байгаагаас аймгийн төвөөс Халхгол сум хүртэл зам хаагдсан, тусламжийн өвс, тэжээл хүргэх ямар ч боломжгүй байгаа аж. ҮХАА-н сайд Х.Баттулга, ОБЕГ-ын дэд дарга хурандаа Дарь.Сүхбаатар нарын баг өчигдөр Халхгол сумын зүгт хөдөлсөн боловч аймгийн төвөөс 210 орчим км явж цасанд боогдон цааш явах аргагүй болж буцсан байна. Дорнод "Авто Зам" ХК-ийнхан цасыг хусч зам гарган цас зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд тусламж хүргэхээр ажиллаж байгаа юм байна. Тэд өдөрт 30-40 км газрын цасыг хусч зам гаргаж байгаа ч шуургатай үед гаргасан зам нь баларчихдаг талаар ярьжээ. Засгийн газраас очсон төлөөлөгчдөд хандан аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох болон орон нутгийн удирдлагууд улсын нөөцөөс 10000 боодол өвс Халх гол суманд яаралтай хүргэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Өнөөдрийн байдлаар тус суманд бог бод нийлсэн 10100 гаруй толгой мал хорогдсон цас ханзарч дулаарах болоогүй хүйтэрч, цасан шуурган шуурсан хэвээр байгаа юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
jonhuu battulga ogtsor:
shine tumur zamaas 55 saya dollar idsen oros hujaa 2-rt zereg biee uneldeg jonhuu battulga ogtsor....
2013-03-29
монгол:
онгоцоор өвс шидээчээ
2013-03-29
irgen:
uu zaa zaa turiin albiig avch yavah yostoi garuud ingej l ajil hiideg yum bna.
2013-03-29