МИАТ ХК уучлал хүсч байна
2013-03-29

  2013 оны 3 дугаар сарын 24-ний ОМ136 дугаар аяллын онгоц ОХУ-ын Москва хотод завсрын буулт хийх үедээ техникийн дутагдал гаран саатаж, зорчигч үйлчлүүлэгчдийн ая тухыг алдагдуулж,  чирэгдэл учруулсандаа агаарын тээврийн МИАТ ХК уучлал хүсч байна. Ийм маягийн техникийн дутагдлаас шалтгаалан нислэгийн саатал гарч болох ч түүнд урьдчилан бэлтгэх, шуурхай зохицуулах, зорчигч үйлчлүүлэгчдээ гэх сэтгэл дутсан асуудлууд үргэлжлэн гарсанд бид цаашдаа хатуу анхаарч ажиллах болно. Өнгөрсөн онд 4,1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан, 40 тэрбум орчим төгрөгийн банкны зээлтэй, харилцагч байгууллагууддаа 10 гаруй тэрбум төгрөгийн өртэй, санхүүгийн хувьд асар хүнд байгууллагыг хүлээн авсан удирдлага аюулгүй байдлыг илүү өндөр төвшинд хүргэх, зардлыг бууруулах, орлогоо өсгөх, үйлчилгээгээ сайжруулах, компанидаа ил тод, шударга засаглал тогтоохоор ажиллаж, аажмаар нааштай үр дүнд хүрч байна. Дандаа түрээсийн, харьцангүй насжиж яваа онгоцуудаа шинэ онгоцуудаар солихоор ажиллаж  байна. Энэ оны 6 дугаар сард шинэ Боинг 767-300 маягийн агаарын хөлөг орж ирнэ. Энэ агаарын хөлөг  зорчигчдын тав тухыг орчин үеийн шийдлээр хангаснаараа онцлогтойгоос гадна найдвартай ажиллагааг хамгийн өндөр төвшинд хангах болно. Компанийн ажилтнуудын цалин хөлсийг ур чадвар, туршлага, үр дүн, компанид оруулж байгаа хувь нэмэртэй нь холбосон ил тод, шударга тогтолцоо тогтоохоор  ажиллаж байна. МИАТ ХК-ийн шинэ удирдлага  аливаа зардлыг багасгахад чиглүүлсэн цогц арга хэмжээ авснаар зөвхөн томилолтын зардлыг л гэхэд 20 хувиар буурууллаа. Бүтээл багатай орон тоонуудыг цомхотголоо. Агаарын хөлгийн техникийн үйлчилгээ, засвар, зорчигч үйлчилгээ олон улсын хэмжээнд үнэлэгдэж, Европын холбооны техник үйлчилгээний сертификат, Скайтракс байгууллагын 3 одны үнэлгээ авлаа. Онгоцны шатахууны үнийг багасгахаар өөрийн саваар дамжуулан сумлагаа хийх, багцалсан тендер зарлах, хоёр дахь эх үүсвэрээс хангалт хийхээр ажиллаж тодорхой үр дүнд хүрч эхэлж байна. Он гарсаар нислэгийн цаг баримтлалыг  93, суудал ашиглалтыг 78 хувиас дээш хувьд  хүргэж, агаарын тээврийн зах зээлийн 53-аас дээш хувийг эзэлжж байна. Манай компани 2011 онд Олон улсын агаарын тээврийн байгууллага ИАТА-ын аюулгүй байдлын аудитын шалгалтаар амжилттай дүн авч, Монгол дахь иргэний нисэхийн үйл ажиллагаа явуулж буй хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц гишүүн болсон бөгөөд энэ оны  9 дүгээр сард ээлжит аудитаа хийлгэх гэж байна. Илүү ая тухыг бодолцон Сөүл, Хонконгоос нисэх зорчигчдын бүртгэлийг хотын төвд хийх тогтолцоонд орсноос гадна усан тээврээр Хонконгоос Макао явах зорчигчдыг бүртгэх боломжтой болсон юм. Гадаад орнууд дахь техникийн үйлчилгээний баазаа бэхжүүлэх, бусадтай хамтран ажиллаж саатлыг багасгах системчилсэн арга хэмжээг  цаашдаа үргэлжлүүлэн авах болно. Нислэгийн тогтворжилтыг илүү дээшлүүлж, зарласан нислэгийг цагийг нь тулган зорчигч цөөн гэдэг шалтгаанаар цуцалсан асуудалдаа ч дүгнэлт хийж ажиллах болно. Гэвч бидний ажилд дутагдал оршиж, зорчигч, үйлчлүүлэгчид рүүгээ хандсан ажилд илүү анхаарал тавихыг Москва хотод гарсан саатал харууллаа. Зорчигчдыг үнэн зөв мэдээллээр хангах, тогтсон журмын дагуу  хоол, байраар хангах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ойр ажиллах шаардлагатай байна. Гадаад улсад компанийг төлөөлөн ажиллаж байгаа хүмүүст тавих шаардлагыг чангатгах, тэдний зүгээс аюулгүй байдал, үйлчилгээний тогтсон стандарт, журмуудыг хатуу мөрдөж, зорчигчидтой чин сэтгэл гарган ажиллахыг шаардах болно. Москва хотноо сая болсон саатлын үеэр хангалтгүй ажилласан  Төлөөлөгчийн газрын ажилтнуудыг эргүүлэн татах шийдвэрийг гаргалаа. Бид санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа ч тусгайлан онгоц гаргаж 200 гаруй сая төгрөгийн зардал гарган бүх зорчигчийг Улаанбаатарт авч ирсний дээр хохирлын нөхөн төлбөрт тус бүр 200 доллар олгосон болно. Цаашид зорчигч, үйлчлүүлэгчдийг хүндэтгэсэн, аюулгүй, найдвартай үйлчилгээг үзүүлж байхын төлөө хичээн ажиллах болно. Москва хотын “Шереметьево” олон улсын нисэх буудалд болсон үйл явдлын төлөө Та бүхнээс дахин уучлалт хүсч байгааг хүлээн авна уу. МИАТ ХК
Shuud.mn
Сонин хачин
pilot:
ter zergiin ym bna shde harinch iim hugjil buurai jijig oron iim ongtsoor humuuste uilchilj bgan ih ym gj bod ta nar air china korean air narig haralda ugj bga hool ntr ni yaag shuls shig ym harin bid nar uuriinhu ongtsoor niseed hool unda ideed ybj baih ch bas 1 l dotn shu ter tehnik ym chin saatjil taara buur unaj j bolno shude yuun surte humuus be
2013-03-30
Zochin:
Naad Miat-iig chin hamgaalagch Batzaya udirddag bolson shde buh gazar luu ni garaa dureed jinhene jonhuuruulj bna do, naaduul chin bol bugd utsan huuheldeinuud
2013-03-30
zerleg emee:
miatiin shine udirdlaga zuv jisheg togtooloo bid iim l bj surah heregtei auylgui. baidliig hangasan shine udirdlaguudad amjilt husie sain ajillaj bn
2013-03-30
zochin:
MIAT-iin shine udirdlaguudad amjilt husie Hiih zuil ih bna shuu Tanai said ta nart Undesnii agaariin teewriin status avch ugsun n ta nart tom tashuur bolj bgaa gedegt itgeltei bna amjilt husie
2013-03-30
ЗочинЗочин:
Онгоцонд ялигүй саатал гараа л биз Тэр өдрийн зорчигчид гэж нэг их сүржигнэсэн тэнэгүүд Та нарыг онгоцоороо авчраа л биз дээ бас 200 долларын компенсаци хийсэн хөлгүй агаарт яваа онгоц чинь тэр байтугй сүйрдэг юм Буянт ухаад бууж нэг их ярилцлага өгч сүржигнээд л хэн юм та нар, дайнд ялаад ирсэн баатрууд юм уу Гүржийн Ерөнхийлөгч байсан Э.А. Шеварнадзе нэгэнтээ "Гүржүүдийг давруулж болдоггүй юм " гэж байсан Түүн лүгээ адил тэнэг монглчуудыг давруулж болохгүй юм байна л даа ! Тэр онгоцоор хамт ирсэн юм үзэж нүд тайлсан гадаадынхан нэг их юм болохгүй л байгаа биз дээ МИАТ ч гэж МИАТ уучлал гуйгаад л юундаа уучлал гуйдаг юм ?
2013-03-30
Zochi:
Bilegsaikhan metiin bodlogo tuluvlultiin dargatai bhad yaj ajil n yavhiin. Zailubal taarna
2013-03-30
Миат:
Удирдлага нь солигдсон бол сайн болох бха нисэх ер нь их зантай шуу гадаадынхан хунийг ямар их хундэлж бна суралцах хэрэгтэй А
2013-03-29
аэрофлот:
оросыг дэмжиж магтах гэсэнгүй гэхдээ би үргэлж аэрофлотоор үйлчлүүлдэг үнэ үйлчилгээ нь та а лаггдаг
2013-03-29
zochin:
MIAT uuchlal guisan mash zuv alham bolloo Tsuuhun mongolchuud bid Undesnii kompaniig demjih heregtei tehnikiin saatal bol uridchilan heleh bolomjgui shdee harin mongolchuudiinhaa auylgui bdliig sain hangsan gej uzej bna
2013-03-29
Найз нь:
Уул нь эх орныхоо бизнесийг дэмжих зорилгоор МИАТ-аар нисдэг. Миний хувьд Хонг Конг, Бээжин, Берлин зэрэг нислэгүүдээр нь үйлчлүүлж байсан. Яахав Cathay, China Eastern, Korean Air зэрэг airline-ийн хаана нь ч хүрэхгүй ч, үйлчилгээ боломжийн байдаг. Дээрхи саатал дэлхийд байнга болдог, мэдээллийн сувгаар ч байнга мэдээллэгддэг саатал, харин энэ саатал болоход бэлтгэлгүй, менежментгүй, төлөвлөгөөгүй байна гэдэг нь удирдлагын буруу юм. 200 доллар төлсөн гэж баатарлаг бичих хэрэггүй ээ, 72 цагт алдсан ажил, сэтгэл зүйн дарамт, уулзах ёстой байсан уулзалтууд, гэртээ хариад гэр бүлтэйгээ өнгөрүүлэх сайхан мөчүүдийг мөнгөөр үнэлэхийн аргагүй.
2013-03-29
Нямгарав:
Энэ нислэгээр Германаас ирсэн. Монгол руу явсан зарим Германчууд "эхний бөгөөд эцсийн удаа" гээд дахин Монгол руу ирэхийг хүссэнгүй. Элчин сайдын яамны ажилтан ирээд "Энэ бол МИАТ-ын асуудал, манай асуудал биш" гээд яваад өгөх юм. Уул нь бид Монгол улсын иргэн нь шүү дээ,
2013-03-29