Залуу эмч нарыг шагналаа
2013-03-29

Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан Монголын залуучуудын эрүүл мэндийн хорооноос зохион байгуулж буй “Залуу эмч нараа урамшуулъя” арга хэмжээ өнөөдөр боллоо. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа салбартаа түүчээлэн, амжилттай ажиллаж буй эмч нарын төлөөлөл болсон таван хүнийг дэд сайдын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулав. Улсын 1-р Төв эмнэлгийн эмч Б.Жамьянчүлтэм, Улсын 3-р Төв эмнэлгийн эмч Б.Булган, Баянзүрх дүүргийн ЭМН-ийн их эмч Б.Пүрэвсүрэн, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч Д.Сэргэлэн, СБД-ийн “Увидаст-Од” өрхийн эмнэлгийн их эмч М.Амарзаяа нар энэхүү шагналыг гардан авлаа. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
oyun:
MGL iin buh emch nartaa bayriin mend hurgeed alagchilalgui avilagachilalgui ard tumniihee toloo hoergui setgeleer ajillahiig husie!!!
2013-03-30