УБЕГ амралтын өдөр ХААЛГАА НЭЭНЭ
2011-11-11

Улсын бүртгэлийн ерөнхий газар уламжлал ёсоор  маргааш буюу бямба гарагт нээлттэй хаалганы өдөр зохион байгуулна. Тус  газрын харьяа Эд хөрөнгө, Хуулийн этгээд, Иргэний бvртгэл, Нийслэлийн бүртгэлийн газар болон бусад нэгж, тасгууд энэ өдөр өөр өөрийн байрандаа иргэдэд нээлттэй үйлчлэх юм байна. Энэ хүрээнд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нээлттэй өдрөө "Газар өмчлөх эрхийн бүртгэл" сэдвийн хүрээнд явуулахаар болжээ. Тиймээс иргэд олон нийтэд газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг, газраа эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах зэрэг дэлгэрэнгүй заавар, зөвлөгөө авч болох аж. Мөн иргэдээс газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг хүлээн авах, бүртгэл хийж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгох бvхий л үйлчилгээг нэг цэгээс хүргэх юм байна. Архивын бүх төрлийн лавлагаа олгох, гадаад паспортын материал хүлээн авах, хүчинтэй хугацааг сунгах, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийн жагсаалт хүлээн авах, бүртгэх зэрэг тус газраас ажлын өдөр иргэдэд үзүүлдэг бүхий л төрлийн үйлчилгээг ирэх бямба гаригт түргэн шуурхай хүргэх юм.
Shuud.mn
Сонин хачин