Москвад замын түгжрэлийг багасгах арга хэмжээ 2016 оноос үр дүнгээ өгнө
2013-03-30

 

"Замын түгжрэлийг багасгах талаар ОХУ-ын засгийн газраас авч байгаа арга хэмжээний үр нөлөө бүр 2016-2017 онд мэдрэгдэж, харин 2020 он гэхэд энэ үр  нөлөө “тогтвортой, байнгын” болно гэж хотын дарга Сергей Собянин телевизийн НТВ сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ.

Мөн одоо хотод метро эрчимтэй барьж, хотын захын зам харилцаа, зөрлөгийг шинэчилж, зам тавьж байна. Үүний зэрэгцээ эрх баригчид “ялангуяа хотын төвд машин тавих орон зайг” цэгцлэхээр мэрийж байна гэжээ.

“Энэ бүх арга хэмжээний үр нөлөө бүр 2016-17 онд мэдэгдэм  үр дүнгээ өгч, харин бүх багц арга хэмжээ хэрэгжиж дуусах 2020 он гэхэд энэ нь байнгын, тогтвортой үр нөлөөтэй болно” гэж Собяинин мэдэгдэв. “Москвагийн тээврийн асуудал Орост төдийгүй, дэлхийд хамгийн хэцүү нь юм” гэж тэр хэлсэн байна. “Хүмүүс олон саяараа өглөө ажилдаа явж, орой нь гэр рүүгээ харьдаг ийм  их савалгаатай шилжилт дэлхийн нэг ч хотод байхгүй”. Үүний дээр “Москва хот, мужийн оршин суугчид жил бүр олон зуун мянган машин шинээр худалдан авч байгаа нь байдлыг улам бүр  муутгаж байгаа юм” гэсэн байна.“Гэхдээ ийм сөрөг хандлага байгаа ч, байдал дордоогүй, барагцаалвал нэг хэмжээнд байна” гэж хотын дарга тэмдэглэжээ.

С.Золбоо

Shuud.mn
Сонин хачин
casa:
7 egneetei yum bn manaihaar bol 14 egnee kkk urgun bn shuu
2013-03-31
irgen:
ard tumendee uuriinhuu umnuus hariutslaga tootsoj bish uhaantai bodlogotoi ajillaach. gudamjnii setgehuigeer ajillaad nemergui shuu
2013-03-31
ard tumen:
batuulee jaahan yum suraach
2013-03-31
zochin:
manaih chin harin gaigui yum bnshee
2013-03-30
kkgg:
moskwa chini 20 saya huntei shuu
2013-03-30
зочин:
метротой хот түгжрэлийн асуудлаа шийдэж чадахгүй байхад манайд бодох зүйл байна шүү
2013-03-30