Замын-Үүд дэх хүнд даацын автозамын санхүүжилтийг шийдлээ
2013-03-31

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллахдаа Замын-Үүд боомтын ачаа тээвэр нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх ажлыг түргэтгэх, тус боомтын хүнд даацын автомашины шалган нэвтрүүлэх цогцолборын барилгыг, гаалийн хяналтын 2,3 км замын ажлыг энэ оны 06 дугаар сард багтаан хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ ажлын хэрэгжилтийг хангах асуудлыг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.

Дээрх замыг энэ оны 06 сарын 15-нд багтаан хийж гүйцэтгүүлэх шууд гэрээ байгуулж, Хөгжлийн банкнаас санхүүжлүүлэхээр боллоо. Гаалийн рентген хяналтын талбайгаас төмөрзамын шилжүүлэн ачих терминал хүртлэх 8.7 км хатуу хучилттай, хүнд даацын автозамыг энэ оны 10 дугаар сарын 15-нд багтаан хийж гүйцэтгүүлэх ажил энэ шийдвэрт мөн багтаж буй юм. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах 33 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны удирдлагад зөвшөөрлөө.
Shuud.mn
Сонин хачин