“Алтан чагнуур”-ын эзэд тодорлоо
2013-03-31

  Дэлхийн эмч нарын баярын өдөр өчигдөр тохиов. Энэ өдрийг тохиолдуулан Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ МҮЭСТО-д өчигдөр зохион байгуулагдлаа. Энэхүү ёслолын ажиллагааг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Еслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н. Удвал, дэд сайд Ж.Амарсанаа, МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ болон эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч, эмнэлгийн ажилтнууд оролцов. Мөн МУГЖ Ч.Амаржаргал, МУСТА Н.Баасандорж, ноён Бондгор нарын урлаг соёлын одод хүрэлцэн ирж, ая дуугаараа бэлэг барив. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг, сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй ажиллаж,амжилт гаргаж яваа эмч нарын хөдөлмөрийг үнэлж, тэдний үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж ирсэн байна. “Алтан чагнуур” шагналд нийслэл болон хөдөө орон нутагт иргэдийнхээ эрүүл мэндийн байгууллагуудаас хамгийн шилдэг гэгдсэн 50 гаруй эмч нэр дэвшин өрсөлдсөн аж. Тэднээс хамгийн шилдэг гэсэн 15 эмчийг “Алтан чагнуур” шагналын эзнээр тодруулсан юм. Ингээд энэ жилийн “Алтан чагнуур”-ын эзэд болсон эмч нарыг танилцуулж байна.
  1. “Дотор судлал”-ын төрөлд Шастины нэрэмжит III эмнэлгийн Дотоод шүүрлийн булчирхайн эмч Гомбосүрэнгийн Оюунгэрэл
  2. “Хүүхэд судлал”-ын чиглэлээр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Жигжидийн Саранцэцэг
  3. “Нүд судлал”-ын төрөлд Орхон аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Нүдний кабинетийн эмч Нямдоржийн Эрдэнэсувд
  4. “Нүүр ам судлал”-ын төрөлд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрүү нүүрний мэс заслын эмч Дашнямын Цэрэндулам
  5. “Эх барих эмэгтэйчүүд судлал”-ын төрөлд Нийслэлийн III амаржих газрын Төрөх тасгийн эрхлэгч Энхбаярын Цовоо
  6. “Мэдрэл судлал”-ын төрөлд Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлгийн эмч Намжилын Дарьсүрэн
  7. “Сэтгэцийн эрүүл мэнд судлал”-ийн төрөлд СЭМҮТ-ийн Ерөнхий зөвлөх эмч, IV клиникийн эрхлэгч Нямын Отгон
  8. “Халдварт өвчин судлал”-төрөлд ХӨСҮТ-ийн Элэгний клиникийн их эмч Мөрнэрэнгийн Тунсаг
  9. “Сумын эрүүл мэнд”- төрөлд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Энэбишийн Нинжбадам
  10. “Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ судлал”–төрөлд ЭХЭМҮТ-ийн Мэдээгүйжүүлэг-Эрчимт эмчилгээний эмч Шагдарын Энхтүвшин
  11. “Дүрс оношлогоо судлал”-төрөлд “Ачтан” клиникийн эмнэлгийн Онош зүйн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Цэрэндоржийн Бадамсэд
  12. “Арьс судлал”-төрөлд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, их эмч Шархүүгийн Мягмаржав
  13. “Яаралтай тусламж судлал”-төрөлд Улсын I төв эмнэлгийн Яаралтай тусламж, сургалт аргазүйн төвийн зөвлөх эмч Цэнддоржийн Ганбат
  14. “Уламжлалт анагаах ухаан судлал”-ын төрөлд Уламжлалт анагаахын шинжлэх ухаан технологи, үйлдвэрлэлийн корпорацийн эмнэлгийн үйлчилгээний тасгийн эрхлэгч Санжхүүгийн Оюунбилэг
  15. “Нийгмийн эрүүл мэнд”-төрөлд “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийн их эмч Намдагийн Оюунчимэг нар шалгарлаа.
П.Наран
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эмч нарыг болж л өгвөл урамшуулж шагнаж баймаар санагддаг.Олон сайхан эмч нарыг шагнасанд сэтгэл сайхан байнаа. Би энэ эмчийг сонсож байсан. Үзүүлэх гээд даанч завгүй ажилтай тэгээд манай хаяг 3-р эмнэлэгт харьяалагддагүй болохоор... Надад нэг чин сэтгэлийн хүсэлт байнаа. Дотоод шүүрлийн булчирхайн эмч Г.Оюунгэрэл эмчээс бамбай булчирхайгаа авахуулсан хүнд ТҮ- ээр маш сайн зөвлөлгөө өгөөч гэж гуймаар байна. Зав муутай бол энэ сэтгэгдлийн ард зөвлөмж бичээд өгөөч. Вие маань улам л задраад байх шиг дугуй бөөрөнхий болоод байх юм. Тэр Л триксон эмийг эх уухаар өнчин тархинд нөлөөтэй гэх юм. яая даа зөвлөгөө хүсье.
2013-04-02
EMCH:
Erdenesuvd emchid bajar hurgei,1980 ond AUDeS hamt tugssun emch naraas;Battumur g.m
2013-04-02
Наран:
СЭМҮТ- ийн Отгон зөвлөх ч дээ. Харилцаа, хандлага муутай,яаж зөвлөх болсон юм бол доо гэмээр л хүндээ, шагнал болгонд өөрийгөө тодорхойлоод л би авах ёстой гээд л өвчигнөж явдаг, өвчтөнөөсөө дутах юмгүй, өөртөө шүүмжлэлгүй авгай байна лээ дээ.Тэтгэвэртээ гарах болоогүй юмуу энэ авгай. Одоо юу горьдсон юм болоошдээ.
2013-03-31
ганаа:
Н.Эрдэнэсувдадаа нэр хүндтэй шагнал хүртсэнд баяр хүргэж сайн сайханыг ерөөж байна.Шагнал гардаж байхад чинь зурагэаар харж суулаа.Их сайхан байлаа.Хэлсэн үгэндээ хамт сурч байсан найзууд маань намайг харж байгаа байхаа гэсэн нь надад хандаж байгаа юм шиг гоё санагдлаа.Дунд сургуулийн анд Гантөмөр гэж нөхөр байнаа.
2013-03-31