Владимир Путин орлогоо тайлагнажээ
2013-04-01

 

Оросын ерөнхийлөгч болон түүний тамгын газрын ажилтнууд хуулийн дагуу өнгөрсөн оны орлогоо тайлагнажээ. Тайланг дөрөвдүгээр сарын дундуур нийтлэх юм.

“Өнгөрсөн оны орлогын тухай бүх мэдүүлгийг өгсөн. Энэ тайланг хоёр долоо хоногийн хугцаанд хянаж, дараа нь зарлана” гэж төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковийн хэлснийг Интерфакс агентлаг иш татсан байна.

Жилийн өмнө ерөнхий сайд байсан Владимир Путиний 2011 оны үндсэн ажлын орлого 3 сая 661 мянга 765 рубль байсан нь өмнөх жилийнхээс бараг хоёр сая рублиар бага байжээ. Путиний өмчид хувийн сууцны байшин барьсан 1500 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий газар, 77 хавтгай дөрвөлжин метр талбайтай  байр, 12 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий гарааш байсан юм. Путин бас  ГАЗ М-21, ГАЗ М-21Р, ВАЗ “Нива” гэсэн гурван машин, түүнчлэн эцгээс нь өвлөж үлдсэн  “Скиф” гэдэг чиргүүлтэй. Түүний гэргий Людмила 443 мянга 034 рублийн орлоготой байжээ.

С.Золбоо

Shuud.mn
Сонин хачин
tsog:
horongo n tarhindaa gavya n oortoo bga horongo mongo yu ch bish naad hundchin soin bish
2013-07-11
хахаха:
Авах юмгүй гуйлгачин шив дээ
2013-05-07
либерал:
зарим нөхдүүд ч Оросын либералуудын хэлдэг үгийг энд тоть шиг л давтах юм даа. 18000 -ын цаг бэлэг болгосон, 2000 оноос хойш сая саяаараа инжинерүүд явсан ч гэх шиг. 90-ээд оны Орос орон ямар байснаа одоо ямар болсон ялгааг тэнэг л харахгүй байх. үүнд энэ Вовка бага ч гэсэн гавьяатай хүн .
2013-04-02
gffffff:
2000 onoos hoish orsoos 1,3 say top engineer mergejiltnuud zugtaj garsan yum Putin uneheer aguu hun, orsiig budaa bolgodog.
2013-04-02
Great:
Putin bol aguu hun.
2013-04-01
gffffff:
2000 onoos hoish orsoos 1,3 say top engineer mergejiltnuud zugtaj garsan yum Putin uneheer aguu hun, orsiig budaa bolgodog.
bagi:
Nyamdorj shig tenegtsen bna l daa, arai l tyreesiin bairand amidardaggyi l yum bna,
2013-04-01
zochin:
Iim tom gurniig tolgoilj baigaa hund hoorhii heterhii baga tslin olgodog ym bn. Tetgeveriin hogshin bi tuunii omnoos gomdol garganaa yaadag ym. Toriin dumd ni he he
2013-04-01
Мөөгий:
Хачирхалтай түүний баруун гарын бугуйнд гялалзах Blancpain Aqualung гэхэд л 18000 USD, иймэрхүү цаг хэд хэдийг зүгээр л хүнд бэлэглэж байгаа харагдсан, жишээ нь: уржнан Тувад очоод малчин хүүд яг энэ цагийг, нэг үйлдвэрт очоод слесарьт мөн уг цагийг бэлэглэсэн, усан цахилгааны станцын шав тавихад очоод 30000 гаруй ам.долларын цагийг зүгээр л цементэд хийж орхисон гээд л. түүний өмсдөг хослол инэнхдээ Brioni /made to measure/ байх ба энэ нь 5000 USD-c эхэлдэг. Тэгэхээр энэ хүн ядуу хүн үү баян хүн үү?
2013-04-01
mgаж:
төрийн хүн ийм л байх хэрэгтэй шүү дээ манай дарга нар гэж ханаж цаддаггүй юмнууд байх юм
2013-04-01
зочин:
Монголын төрийн албан хаагчийн дундаж цалин байна. ТЕГ-ын хэлтсийн даргын орлогын 10 хувь ч хүрэхгүй юм.
2013-04-01
зочин:
ямар ядуу юм бэ Туслах юмсан
2013-04-01