400 мянган ихэр төл бойжиж байна
2013-04-02

  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас гаргасан мэдээгээр улсын хэмжээнд нийт 14,2 сая эх мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 3,2 сая мал төллөж, 3,6 сая төл бойжиж байна. Улсын хэмжээнд 400 мянган ихэр төл бойжиж байгаа юм байна. Үүнтэй зэрэгцэн зарим аймгуудад хаваржилт хүндээрд байгаа. Тухайлбал, Дорнод аймгийн Халх гол суманд цас ихтэй байгаагаас малын хорогдол их байгаа талаар албаныхан мэдээллээ. Түүнчлэн улсын хэмжээнд 203 мянган толгой мал хорогдоод байгаа юм байна. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин