Гэр хорооллын иргэдийн ахуйг сайжруулна
2013-04-02

Гэр хороололд тулгамдаж буй асуудлыг хамтран хэлэлцэж, шийдэх арга замыг нь тодорхойлох, хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцох зорилготой Олон улсын болон Төрийн бус байгууллагуудын Уулзалт – хэлэлцүүлэгийг Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт, Наран дахь Ажлын албадууд хамтран зохион байгууллаа. Уулзалт – хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт дахь Ажлын албаны дарга С.Эрдэнэбат, Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь Ажлын албаны дарга Ш.Эрдэнэтуяа, СХД-ийн Засаг даргын орлогч дарга Б.Батдорж нар оролцлоо. Нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр Уулзалт хэлэлцүүлгийг нээж ажлын албадуудын үүрэг зорилго болон нийслэлээс энэ онд Толгойт, Наран бүсэд хийж хэрэгжүүлэх ажлын талаар товч мэдээлэл хийлээ. Энэ үеэртухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй Олон улсын болон Төрийн бус байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо. Энэхүү Уулзалт – хэлэлцүүлэгийн онцлог нь Улаанбаатар хотын хэмжээнд биш зөвхөн Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт, Наран дахь Ажлын албадууд хариуцдаг хороодуудад үйл ажиллагаа явуулж буй Олон улсын байгууллагууд болон Төрийн бус байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцож, тохиолдож буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцлаа. Оролцсон байгууллагуудын “Улаанбаатар хотын захиргаа шинэ бодлого, шинэ менежментыг хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ нь энэхүү Уулзалт – хэлэлцүүлэг гэхэд болно. Урд нь биднийг хороодуудад очиж үйл ажиллагаа явуулахад ямарч дэмжлэг байдаггүй. Сайн дурын хэдэн хэнхэг нөхөдүүд л гэж хүлээж авдаг байсан. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дэмжиж хамтран ажиллахаар ийнхүү уулзалт хийж байгаа  нь гэр хорооллын иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх гэсэн сайхан сэтгэлийн нэгэн илрэл. Улаанбаатар хотын Захиргаа ийнхүү дэмжин хамтран ажиллаж буй нь бидний хийж буй ажил улам үр бүтээлтэй болж, уяалдаа холбоогоо сайжруулан гэр хорооллын иргэдэд илүү ойр хүрч ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн дүгнэн хэлж байлаа. Уулзалт – хэлэлцүүлэгийн үр дүнд тухайн бүсэд үйл ажилагаа явуулж буй Олон улсын болон Төрийн бус байгууллагууд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албадуудтай хамтран ажиллаж, оролцогч байгууллагуудын уяалдаа холбоог сайжруулахаар харилцан тохиролцлоо. Г.Болор    
Shuud.mn
Сонин хачин