Монголд усан болон соёлын аялал жуулчлал хөгжүүлнэ
2013-04-03

  Монгол-Болгарын бизнес форумын гүйцэтгэх захирал М. Хүрэлсүх, Болгар-Монголын бизнесийн зөвлөлийн дарга М. Рагин, гүйцэтгэх захирал П. Иванкин нар хоёр талын бизнес харилцааг хөгжүүлэх, дэмжих зорилгоор харилцан ойлголцлын Санамж бичигт Софи хотноо ЭСЯ-ны байранд гарын үсэг зурав. Санамж бичгийг байгуулснаар юуны өмнө Монгол Улсад усан болон соёлын аялал жуулчлал хөгжүүлэх, Болгарын шинэ технологийг нэвтрүүлэх, бараа солилцоог өргөтгөх аж. Санамж бичигт гарын үсэг зурахад Элчин сайд Ц. Ганхуяг, зөвлөх Д. Ганболд, ажилтан О. Пунцагдаш нар байлцав хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
kukulkan:
usgui baij gadnihan chin usan dotor sheej baagaad baidiin baina lee
2013-04-05
unshigch:
saihan medee bn. Bolgart surch baisanii huvid medne, uneheer ayalal juulchlaliin saihan gazar shuu. Elchin said Ganhuyag guaid bayar hurgie. Ur duntei bodotoi mash olon ajil hiij bgaad.Sayhan bas olon oyutan surgahaar shiidsen tuhai medee garsan baisan. Iimerhuu baidlaar l ajillaad baival boloo boloo. Elchin saidad amjilt husii
2013-04-03