Хойд Солонгос худалдааны бүсдээ нэвтрэх хилээ хаалаа
2013-04-03

Хойд Солонгос улс худалдааны чөлөөт бүс Кесонгкунгданийг хаана хэмээн айлган сүрдүүлж эхэлсэнээс хойш 4 хоногийн дараа буюу өнөөдөр өглөө тус худалдааны төв рүү нэвтрэн орох Өмнөд Солонгосын бүх зам, хил, гаалиа хаалаа. Харин эх орондоо нэвтрэх Өмнөд Солонгосын иргэд болон ачааны автомашинуудын хөдөлгөөн одоог хүртэл хэвийн байгаа ажээ.

Хойд Солонгос улс хятад улсад 40 гаруй мянган өөрийн  ажилчинг ажиллуулж тэдний цалингаар багагүй гадаад валютын орлого хийдэг ба энэ он гарсаар хятад улс Хойд Солонгосоос авах ажилчдынхаа тоог 10 мянга хүртэл огцом буулгаад байгаа гэнэ.
Хойд Солонгос гадаад валют олох цорын ганц хамгийн том эх үүсвэр болоод байгаа  худалдааны чөлөөт бүс Кесонгкунгданийг хаавал тэнд ажилладаг 35 мянга орчим ажилчдын цалинг бүтэн шахуу авдаг улс орны хувьд эдийн засгийн хүнд байдалд орох нь ойлгомжтой юм.
Тиймээс хоёр улсын харилцаа муудсан цагаас эхлэн хэвийн ажилласаар ирсэн худалдааны чөлөөт бүс энэ удаа хаалгаа барих шийдвэр  нь  2009 онд 3 удаа, 2010 онд 1 удаа гаргаж байсан түр хаагаад нээсэн шийдвэртэй ялгаагүй гэж тооцож болохоор юм байна. Одоогоор Хойд Солонгосын талд 861 Өмнөд Солонгосын иргэн ажиллаж байгаа ба тэдний 91 нь өнөөдөр эх орондоо буцаж ирээд байна.
Shuud.mn
Сонин хачин
great:
setgegdel bichiheer haagaad chaavas doo en site
2013-04-04
Zochin:
Nairuulga gj avah ym alga. Baga angiin huuhed enenees deer bichne dee
2013-04-03
****:
yu bichee ve , yamar ch oilgomjgui, hhh
2013-04-03