Үндэсний шилдэг бренд шалгаруулна
2013-04-04

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,  Оюуны Өмчийн Газар, ҮХААЯам, Монголын Маркетингийн Холбоо хамтран “Үндэсний шилдэг бренд-2012”–ыг шалгаруулна. Шалгаруулалтын арга хэмжээ Дэлхийн Оюуны Өмчийн өдөр буюу энэ  сарын 26 нд зохион байгуулах аж. Үндэсний шилдэг брэндүүдийг Шинэ брэнд, Ногоон брэнд, барилга, барилгын материал брэнд үйлдвэрлэгч, шилдэг сав баглаа боодолтой брэнд, “ТОП БРЭНД 2012” Үндэсний хэмжээнд тэргүүлэгч брэнд, Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн салбарын брэнд, харилцаа холбооны брэнд, шилдэг технологи, инноваци,лицензийн хэрэгжүүлэгч брэнд, хүнсний шилдэг брэнд, хөнгөн үйлдвэрийн брэнд зэрэг номинацуудаар шалгаруулах юм байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин