Зөвөлгөөн болно
2013-04-04

Монголын “Лектор” төвөөс “Маркетингийн менежерүүдийн нэгдсэн зөвлөгөөн-2013”-ийг энэ сарын 12-нд   зохион байгуулах гэж байна. Уг зөвөлгөөнөөр монголын компаниудын маркетингийн хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, маркетингийн менежерүүдэд тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх, тэдгээрийг шийдэх арга замуудыг хэлэлцэх, шилдэг арга барилаас суралцах, компаниудын маркетингийн менежерүүдийн хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, мэдлэг мэдээлэл солилцох бололцоог бүрдүүлэх зорилготой аж. Зөвлөгөөнд Монголын топ компаниудын захирал, менежерүүд, их сургуулийн шилдэг багш эрдэмтэд  маркетингийн орчин үеийн чиг хандлагын талаар илтгэл танилцуулж, туршлага солилцох юм байна. Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин