Барилга барих зөвшөөрөлгүй хятадын “Мятрашгүй өндөр” гэх компани иргэдийг хуурч, захиалгыг авсаар байна
2013-04-05

Сүүлийн жилүүдэд гадаадын тэр тусмаа БНХАУ-ын барилгын компаниуд Монголын барилгын салбарт хүч түрэн орж ирэх болсон. Гэвч эдгээр компаниудын дийлэнх нь барилгын ажлаа дуусгалгүй хууль зөрчиж, хуурамчаар бичиг баримт бүрдүүлэх, барилга барих газраа хууль бусаар худалдах, худалдан авах зэрэг ямар нэгэн асуудал үүсгэж байна.

Харин тус хууль бус үйлдлийн цаана шинээр байр худалдан авсан иргэд хохирогч болж, өөрийн эзэмшил үл хөдлөх хөрөнгө нь аль компанийн мэдэлд очсон байх тохиолдлууд удаа дараа гарах боллоо. Жишээ нь, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Натур” супермаркетын урьд баригдаж байгаа есөн давхар байшингийн асуудал юм. Тус байшин нь одоогоор битүүмжлэгдсэн байгаа боловч, иргэд оршин суугчдын захиалгыг авсаар байгаа аж. Гэвч энэ хугацаанд тухайн барилгын асуудал шүүхийн шатанд байжээ.

Учрыг тодруулбал, 2008 онд “Юлисот” компани Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 11 сарын 13-ны өдрийн 328 тоот захирамжаар тухайн газарт барилгын ажлыг эхлүүлсэн байна. Улмаар хамтран гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Икс Ди Эф” компанид барилгын газар болон хоёр давхар обьектыг 2008 оны 11 сарын 3-ны өдөр 1100000 ам доллараар худалдахаар болж гэрээ байгуулж байж.

Тухайн үед “Икс Ди Эф” компани төлбөрийг хувааж өгч байсан бөгөөд гэрээнд зааснаар барилга худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 300 мянган доллар болон “Богд ар” хорооллын 21 дүгээр байрны 1 болон 7-10 хүртэлх тоот орон сууцыг өгөх ёстой байсан ч гэрээгээ зөрчин өгөлгүй өнөөдрийг хүрчээ. Мөн үүгээр ч зогсохгүй хоёр компанийн хооронд байгуулсан гэрээг зөрчин тус барилгын газар болон обьектыг Хятадын хөрөнгө оруулалттай “Мятрашгүй өндөр” гэх компанид хууль бусаар худалдсан байна. Энгийнээр хэлбэл, “Икс Ди Эф” болон “Юлисот” компанийн хооронд байгуулсан гэрээнд ““Икс Ди Эф” компани үүргээ хугацаандаа биелүүлж чадаагүй тохиолдолд бүх бичиг баримтыг “Юлисот” компанид шилжүүлнэ” гэж заажээ. Харин “Икс Ди Эф” компани байгуулсан гэрээ зөрчснөөс гадна хууль бусаар “Мятрашгүй өндөр” компанитай худалдаа хийсэн байгаа юм. Тиймээс тус асуудал шүүхэд шилжсэн бөгөөд Шүүхээс “Икс Ди Эф” компанийг “Юлисот” компанитай байгуулсан гэрээгээ зөрчсөн болохыг нь тогтоож, нэхэмжлэгч талд шийдвэр гарсан байна.

Гэвч “Икс Ди Эф” компаниас Баянзүрх дүүрийг 13 дугаар хороонд байрлах “Натур” супермаркетийн урд байрлах орон сууцны “UB KINGDOM” хорооллын 3800 м.кв газар талбай бүхий суурийн цутгамал объект болон 3800 м.кв газрыг хууль бусаар худалдан авсан Хятадын “Мятрашгүй өндөр” гэх компани битүүмжлэгдсэн, үйл ажиллагаа нь зогссон орон сууцанд иргэдийн захиалгыг авсаар байгаа аж. Гэтэл энэ хариуцлагагүй үйлдэлд хяналт тавьдаг хүчин гэж алга. Хэрэв энэ хууль бус үйлдлээс болж иргэд хохирвол хэн хариуцлага хүлээх вэ.

Тиймээс шинээр орон сууц худалдан авах гэж байгаа иргэд та бүхэн тухайн орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн талаар сайтар судалж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа эсэхийг нь харгалзан үзэж захиалгыг өгөхийг анхааруулж байна. Ялангуяа “Икс Ди Эф”, “Мятрашгүй өндөр” мэтийн гадны хөрөнгө оруулалттай хөрөнгө нь хятад эзний халаасанд ордог энэ мэт компаниудын хууль бус зөвхөн ашиг хонжоо харсан үйлдлээс болоод иргэд л хохирогч болж үлддэг гэдгийг сануулмаар байна. Ами  Эх сурвалж: Оллоо.мн
Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хот, дүүрэг хороо бүрт тухайн дүүрэг хорооны нутагт баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилгын талаар албан ёсны мэдээлэл хүргүүлэх хэрэгтэй. аль аль \талдаа иргэдээ бодож хамтарч ажиллаарай
2013-06-13
yesyes:
barimtgui ym tsuurhaa boliochee. tiim l bsiin bol zurgiin awchihgui yasiin harj bj l itgiishdee.
2013-04-09
nono:
ene yostoi aimar barilga shde ter haviihaa shoroog hamaad beton ruugaa hiij ch bh shig
2013-04-07
yesyes:
barimtgui ym tsuurhaa boliochee. tiim l bsiin bol zurgiin awchihgui yasiin harj bj l itgiishdee.
oogiigaas:
Ene mongo sanhuugiin asuudald mash nukhatstai khandaj baimaar bnaa,manaikhaan.Odoo boloo sh dee, hedii boltol gadna dotnyi luivarchdad khulhiduulan shuluulj baih ium be? Genen tsailgan, tsagaan saikhan itgemtgii setgelten gedgiin tsaana archaagui teneg, ium unshdaggui,khashirch ukhaan suudaggui malaasaan chig dor setgelgeetei usan tolgoitoi mongolchuud-gej heluulmeergui l bainash dee,Odoo dahiad aldatsgaaval tor zasag HZH-iin hohirogchdiin oriig baragduuldag zuil ugui l baikh sh dee.Zah zeel uneheer khatuu shuu!
2013-04-06
,,,,,:
zalruulga hisen bolno, olloo.mn deerees unen zow medeeleliig unshina uu
2013-04-05
lolololo:
sonin humuus
2013-04-05
jklo:
huurtagdaj handaggvi teneg vxer mongolchuud.hohino.yasan uhaan suudaggvi ym ve.
2013-04-05