Крис Бошийн гэрт хулгай оржээ
2013-04-05

Майами Хит багийн төвийн тоглогч Крис Бошийн гэрт хулгай орж үнэт эдлэл, цаг, түрийвч зэргийг авч оджээ. Тэрбээр эхнэр Адриен Уильямсын хамт шөнийн клубт төрсөн өдрөө тэмдэглэж байхад нь энэхүү хэрэг гарчээ.

Крис Бошийн 12.5 сая доллараар худалдан авсан долоон унтлагын өрөө, найман угаалгын өрөөтэй тансаг харшид нь хулгайчид нэвтрэн 340,000 долларын үнэ бүхий эд зүйлсийг нь хулгайлсан байна. Цагдаагийн ажилтнууд түүнийг шөнийн 12 цаг 30 минутийн орчим дуудлага өгсөн гэж мэдэгджээ.

Тэрбээр өөрийн 29 насны төрсөн өдрөө тэмдэглэж байсан аж. Уг нь түүний төрсөн өдөр нь 3 сарын 24-нд байсан ч баг нь 27 дарааллан хожоод байсан үе таарсан тул тэмдэглэж амжаагүй хойшлуулсан байжээ. Крис Бош "Гэртээ ирэхэд нь хувцасны шүүгээ онгорхой, үнэт эдлэлийн хайрцаг мөн онгойсон, хэд хэдэн зүйлс алдагдсан байсан нь шууд харагдсан" хэмээн ярьсан байна. Азаар түүний 2011-12 оны улирлын аваргын бөгж нь алдагдаагүй үлдсэн байж.

Ж.Цогтсайхан

Shuud.mn
Сонин хачин
Anonymous:
PF/C л дээ. Ялгаа байхгүй. Одоо Miami-н тоглолтыг үзвэл байнга л төвийн тоглогчоор гарч байгаа. Энэ улиралжингаа center-р тоглосон. Наад зах нь л yahoo sports-руу ороод тоглогчийнхоо мэдээллийг авчих. Хэдэн жилийн өмнөх юм яриад байх юм. Сагсанбөмбөгт байтугай хөлбөмбөгт ч байрлалын өөрчлөлт зөндөө л гарч байдаг. Gareth Bale-г жишээгээр авч үзвэл анх зүүн жигүүрийн хамгаалалтад тоглодог байсан. Одоо тэгхэд довтолгооны хагас хамгаалагч болцон байна. Тухайн тоглогчийн ур чадвараас хамаарч дасгалжуулагч ямар ч байрлалд тоглуулж болно. Мэдлэгтэй болж байж цэцэрх!
2013-04-08
teacher:
Английн the Economist сэтгүүлийг унших, сонсох, орчуулах чадварыг эзэмших англи хэлний өндөр мэдлэгтэй хүмүүст зориулсан тусгай курст нэмэлт бүртгэл явагдаж байна. 99922603
2013-04-05
dd22:
er ni bol PF /power forward/ buyu hvchnii dowtlogch ldoo medlegtei bjiij nitlel bich
2013-04-05