П.Жимсээ “Таван эрдэнэ” тоглолтоо хийнэ
2013-04-05

1978 оноос эхлэн Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгийн сүлд дуу болон айл бүрийн хойморт эгшиглэсээр байгаа “Таван эрдэнэ” хэмээх дуугаар нэрлэсэн гайхалтай тоглолтоо нийтийн дууны нэгэн төлөөлөл болсон дуучин Пүрэвжавын Жимсээ тун удахгүй толилуулах гэнэ.

Б.Лувсандоржийн шүлэг, З.Батсүхийн аялгуугаар бүтэж ЦДБЭЧ-ын гоцлол дуучин МУГЖ Д.Тунгалаг анхлан дуулсанаар амилсан “Таван эрдэнэ” хэмээх уг гайхалтай дууг энэ цаг үед дуучин Пүрэвжавын Жимсээ дахин сэргээн дуулсан.

Түүнчлэн МУСГЗ Л.Балхжав, МУУГЗ Ш.Гүрбазар, МУУГЗ Г.Мэнд-Оёоо,  МУУГЗ Ч.Сангидорж, МУСТА Б.Пүрэвсүрэн, МУСТА Т.Найданжав, МУСТА Л.Төмөрбат, МУСТА Н.Баянмөнх нарын хөгжим, яруу найргийн олон олон алдартнуудын сор болсон бүтээлийг хит болгон дуулж чадсан түүний анхны бие даасан тоглолт тун удахгүй болох ажээ.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
sain duuchin shuu dee 5 erdeniig saihan duulsan bna lee
2013-04-06
zochin:
Ene huuhed 5 erdene duug duulaad teriig ni sonsoh ym baih daa.5 erdene duu bol gaihamshigtai duu shuu.Tungalag guai ch gaihamshigtai duulsan.Ene ohin bolibol taarna toglolt bolohgui gene ee.
2013-04-05