Нийтийн тээврийг хөгжүүлэхэд БНСУ-тай хамтран ажиллана
2013-04-05

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Зам тээврийн сайд Э.Гансүхийн урилгаар манай улсад айлчилж байгаа БНСУ-ын Тээврийн Аюулгүй Байдлын Ерөнхийлөгч  Ил Ён Чун болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзжээ. БНСУ нь нийтийн тээврийг өндөр түвшинд хөгжүүлсэн орнуудын нэг бөгөөд тэдний туршлагыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой шийдэл гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм. Харин БНСУ-ын Тээврийн Аюулгүй Байдлын Ерөнхийлөгч  Ил Ён Чун энэ тал дээр  хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлсэн байна. Тус улсын хувьд нийтийн тээврийн салбарыг хөгжүүлж, түгжрэлгүй, аюулгүй нийтийн тээврээр иргэдийг хангахын тулд гадаадын иргэдэд такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохгүй байх, автомашины зогсоолгүй, гражгүй иргэдэд автомашин худалдан авах эрх өгөхгүй байх зэрэг шийдэмгий алхмуудыг хийж байсан нь иргэдийн эсэргүүцэлтэй ихээхэн тулж байжээ. Харин метро барьж, нийтийн тээврийн замыг тусгаарлаж эхэлсэн нь зөв шийдэл болж, одоо ч метро барих ажлууд үргэлжилж байгаа юм байна. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
teeverchin:
Солонгосын автобусны үнэ сэлбэг өдрөөс өдөрт нэмэгдэж бна.тээвэрлэлт хол ,зардал ихтэй бна,хятадаас авбал арай хямд бна зардал хямд бна хотын дарга хувийн эзэдтэй зөвлөхгүй алхам хийж бна тэд жинхэнэ үнэнийг хэлэхээс биш ,улсаас томилогдсон дарга нэртэй улсын компанийн нөхөдүүд улсын хөрөнгийг яаж үрэх вэ гэхээс хэмнэх тухай санах ч хэрэггүй хүмүүс та хүн гэж бодож бна уу баатараа.....
2013-04-06
зочин:
Солонгосын эвдрэл ихтэй,хүйтэн тохь тухгүй автобусуудыг л битгий оруулж ирээрэй.Гуйяа.
2013-04-06