Эртний хүний занданшуулсан шарил олджээ
2013-04-05

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутгаас эртний хүний занданшуулсан шарил илрүүлсэн талаар нутгийн иргэдээс  мэдээлэл ирсэн аж. Мэдээллийн дагуу холбогдох албаныхан түүхийн ховор дурсгалыг газар дээр нь судалж тогтоохоор мэргэжлийн баг томилогдон ажиллаж байна. Судлаачдын баг өчигдөр тус сумын нутагт очиж Засаг дарга болон Тамгын газрын ажилтнуудтай уулзсан байна. Тус аймгийн нутгаас өнгөрсөн жил XIII-XIV зууны үеийн хадны дурсгал, монгол хатныг дөнгөж төрсөн нярайн хамт оршуулсан булш олдож байсан тулуг олдвортой хамаатай дурсгал байх болов уу хэмээн судлаачид таамаглаж байгаа аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин