Томуугийн вирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжийг ард иргэддээ хүргэж байна
2013-04-06

  БНХАУ-ын Шанхай хот, Жиангсу, Анхуй, Жежианг зэрэг зүүн мужуудад томуугийн A(H7N9) вирусээр сэдээгдсэн хүний өвчлөлийн 14 тохиолдол өчигдрийн байдлаар бүртгэгдсэнээс 6 нь нас баржээ. Энэ хүмүүс бүгд тахиа, шувуутай харьцаж байсан ба халуурах, ханиах шинж тэмдэг илэрч, хатгаа нь хүндрэн амиа алдсаныг эрүүл мэндийн байгууллагаас нь мэдээллээ. Манай иргэд хамгийн их зорчдог өмнөд хөршид ийм өвчин гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас халдвараас сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг ард иргэддээ  зөвлөж байна. Онцын шаардлагагүй бол шувууны томуу гарсан улсадаялал, жуулчлалаар явахгүй байх, түр хойшлуулах, зайлшгүй очвол амьд амьтны зах, дэлгүүр болон тахиа, шувуу, гахайн фермээр орохгүй, амьд шувуу, амьтан худалдан авахгүй байхыг сануулж байна. Мөн ахуйн нөхцөлд шувуу, гахайн гаралтай бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдаж авах, бүрэн боловсруулж, буцалгаж хэрэглэх, шувууд олноор цугласан гол мөрөн, булаг шандны усыг буцалгалгүйгээр ундандаа хэрэглэхгүй байх хэрэгтэй юм. Шувуу, тахиа, гахай үхсэн тохиолдолд сум, дүүргийн засаг захиргаа, мэргэжлийн хяналтын газар, мал, хүн эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг ард иргэддээ анхааруулж байна.
Shuud.mn
Сонин хачин
zochin:
tahia gahai er ni urd horshiin mah bol neg esondoo horshdee. Anhaar!!!
2013-04-07
1234:
Ганданд болон балкон зэрэг газруудаар шувуу хооллодог бол тэрийгээ түр хугацаагаар хойшлуулах!
2013-04-07
ardiin elch:
urdaas orj irdeg tahianii mahnuudiig oruulahiig boliulaachee..
2013-04-06