Үлэг гүрвэлийн ясыг Монголд хүлээлгэн өгнө
2013-04-07

Засгийн газрын хуралдаанаар  өчигдөр хууль бусаар хил давуулан гаргасан Тираннозавр батаар үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас Монгол Улсад буцаан олгохтой холбоотойгоор байгуулах “АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээ”-ний төслийг дэмжлээ. Уг гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлд олгохоор тогтлоо. Тираннозавр батаар үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас Монгол Улсад тавдугаар сарын 7-нд Нью-Йорк хотноо хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
Shuud.mn
Сонин хачин
kukulkan:
gadaadad hunii naimaand ortson irgediinhee hoinoos yu ch hiihgui mortloo yasnii hoinoos uheh nee
2013-04-08