Монгол бүсгүйчүүдийн ар гэрт 400 сая воны нөхөн олговор олгоно
2013-04-07

  2011 оны долдугаар сард БНСУ-д орсон их борооны үеэр Кёнгиду, Кунгжиам хэмээн газар амьдарч байсан эгч дүү хоёр хөрш айлын эмээдээ тусалж байгаад амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийг тухайн үед хөрш эмээгийн өгсөн мэдүүлгийн дагуу талийгаач нарт харамсал илэрхийлээд өнгөрсөн билээ. Харин тус улсаас жил хагасын дараа амиа алдсан монгол бүсгүйчүүдийн ар гэрт нөхөн олговор олгохоор болжээ. Хэргийг эргэн сануулахад, тус мужид амьдарч байсан монгол охин 18 настай монгол охин н.Урангоо болон түүний ээжийн эмэгтэй дүү, тухайн үедээ гэдсэндээ гурав дах хүүхдээ тээж байсан н.Даваа (32) нар борооны ус байр руу нь нэвтрэн орж ирэхэд гэрийнхээ хажуу дах жижигхэн усын сувгийг тагласан хаалтыг аваад өг хэмээн гуйсан хөрш эмээд туслахаар очсон юм. Тусламж гуйсны дагуу эхлээд ганцаараа очсон охин, жирэмсэн эгчийгээ дуудан хамтдаа хаалтыг авах гэж оролдож байхдаа уулнаас гэнэт бууж ирсэн усанд урсаж амь насаа алдсан аж. Гэвч тухайн үед тэднээс тусламж гуйсан эмгэн хүн амины хэрэгт холбогдохоос айж,  хоёр монгол бүсгүй хаалтыг авах гээд чадалгүй буцаад гэртээ харьсан гэж мэдүүлсэн тул талийгаач нарын ар гэрийнхэнд нь амь насны төлбөр оногдуулаагүй аж. Гэтэл уг хэргээс гарснаас хойш нэг жил гурван сарын дараа гэрч гарч ирж үнэн зөвийг мэдүүлснээр БНСУ-аас тэдний ар гэрт мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ. Тодруулбал, уг гэрч болох Солонгос бүсгүй  тухайн өдөр уулнаас их ус бууж ирэхийн өмнөхөн тусламж гуйсан  эмгэний гэрийн урдуур гарч өнгөрөхдөө талийгч жирэмсэн эмэгтэйн гутлыг үүдэнд нь харсан аж. Цаг хугацаагаар нь тооцвол Монгол бүсгүйчүүд уулнаас үер буух үед замын эсрэг талд байх гэртээ очиж амжих боломжгүй бөгөөд тэд эмгэнд тусламж үзүүлж байгаад нас барсан нь саяхан батлагджээ. Уг мэдүүлгийн дагуу  тусламж гуйсан эмгэн өнөөг хүртэл худлаа хэлж байсандаа уучлалт гуйсан аж. Харин  Монгол бүсгүйчүүд бусдад тусалж байгаад амиа алдсан хэмээн тогтоосны дагуу Солонгос улс тэдний ар гэрийнхэнд тус бүрд нь 200 сая вон буюу 400 сая вон төлөх шийдвэрийг шүүхээс эцэслэн гаргасан байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
ex oron:
Ard tumnee xyamdxan uneluulexgui gej... Mongoldoo iim baidald orood nas barsan bol ingej tetgeleg oldox uu??? xarin ch gadaadiinxan xunii amiig sain unelej bgaa yom bishuu...
2013-04-08
zochin:
mongolchuud busdiin zovlongoor hooloo olj novshirch baina.200-zuun say gej baisan.odoo 400-say bolchihdog genee.bolildoo mongolchuudaa.
2013-04-08
IRGEN:
SOLONGOSIIN TSGADAA SHUUH SHUDRAGA BNA SHUUU
2013-04-08
Zochin:
Za endees neg yum bodoh heregtei, aliin bolgon ard tumnee ingej hyamdhan unelej baih ve,sayahan hurtel ter tzagdaa zaluu amia aldlaa... lav l nuhun olgovor n amand ch ugui, hamart ch ugui yum bna lee.tur n l yum bol oligtoihon nuhun tulbur ar gert n uguh heregtei de,bitgii l teneg hun huurch baigaa yum shig baidlaar shiideed baigaarai... gej niit ard tuniihee umnuus helchihii.
2013-04-08
kukulkan:
ene emgen tusalmj duudahad ireh baihgui yu. tehed yu ch medehgui 2 amitniig duudaj baidag. mongolchuudad helehd us togloom bish. sonuud ch heden hun jild uyer usand uhedeg yum
2013-04-08
great:
sonuud bugd muuhai sanaatai. oorsdoo bol biy biynee medeed horlogdohgui baij chadna. manaihan shig hodoonii maanag baaginuud gadnihniig mal shigee amarhan yum bodood baidiin
2013-04-08
Oogii:
Muuhai emgen bn daa,, zuvuur l helehgui,,, tusarsag busguidtei ,, bid ch mundag undesten shuu,,
2013-04-08
Эх хvн:
Солонгосчууд хvн муутай хvйтэн цустай улс даа хеерхий тусархаг цайлган мнгол бvcгvйчvvд диваажинд терж солонгос эмээ тамд оч болноо
2013-04-07
бичээч:
эмээ нар нь хуртэл хулхи. солонгос
2013-04-07
erdsan:
ум мани бад мэ хум
2013-04-07
erds:
ум мани бад мэ хум
2013-04-07
huurhii:
mgl emee baisan bol nadaas bolj hunii urs amia aldlaa gej ori duu tavij guine dee. hunii hun gej
2013-04-07
huurhiidee:
aav eejtei l bailgui chaavaas yu ch geh bilee
2013-04-07
zochin:
ter 200+200 say von n korea nuhurt n ochih yum daa
2013-04-07
zezeg:
mongold tuimer untraaj baigaad ami naca aldcan baatarlaguudad ingej öx ectoi bou xeden cay dollor gadaadad dancand xij xubia xicheej baixad ard tumni ex oronch baatarlag erchuud maani ex ornixo tölö ami naca zoruulj baixad ur xuuxdign ireeduid ancaaral tabimaar ym curgaltand ungui xamruulch boln schude amidrald xurteln
2013-04-07
zochin:
mongold 2 say biz dee hvnii ami adguusnaas ch dor bgaa daa mongold
2013-04-07
Zochin:
2 saihan ohin amia aldsan ni haramsaltai. Gehdee etsest ni iim shiidver garsan sain hereg.Solongosiin shuuh shudarga yum bna.
2013-04-07