Гар зургийн уралдаан зарлажээ
2013-04-07

  Хүүхдийн төлөө үндэсний газраас хүүхдүүдийн бие биенийгээ ойлгох, хүндлэх, хайрлах үзлийг бий болгох, ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гар зургийн уралдаан зарлажээ. Энэхүү уралдаанд ирүүлэх бүтээл нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үл ялгаварлах, хүүхдүүд хоорондын үерхэл, нөхөрлөлийг харуулсан, өсвөр насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй найз нөхөдийнхөө дотоод сэтгэлийг хэрхэн ойлгож байгаа, тэдэнтэй хамтран хөгжих, оролцох талаар өөрсдийн санаагаа илэрхийлсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжих, оролцох орчныг хэрхэн сайжруулах талаар өөрсдийн бодол санааг дүрсэлсэн байх аж.   Бүтээлийг хөдөө орон нутагт аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсүүдэд энэ сарын 24-ыг хүртэл, нийслэлд Хүүхдийн төлөө үндэсний газрын 301 тоотод энэ сарын 26-ныг хүртэл хүлээж авах аж. Бүтээлд тавигдах шаардлага: -А3 хэмжээтэй ватум цаасан дээр усан будаг, өнгийн харандаа зэрэг зургийн бусад хэрэгсэл материалыг ашиглаж зурна, -Хүүхэд өөрийн гараар тухайн зургийг зурсан байх, -Зургийн ар талд овог нэр, бүтээлийн нэр, нас, хүйс, хот дүүрэг, сургууль анги болон харилцах утасны дугаарыг бичнэ. Уралдаанд ирүүлэх бүтээлүүдийг 10-14 нас, 15-18 нас хүртэл хоёр насны ангилалаар хүлээн авч шалгаруулна. Шагнал урамшуулал: -1-р байр, насны ангилал тус бүрээр 1, өргөмжлөл, 250,000 төгрөг -2-р байр, насны ангилал тус бүрээр 1, өргөмжлөл, 200,000 төгрөг -3-р байр, насны ангилал тус бүрээр 1, өргөмжлөл, 150,000 төгрөг -Тусгай байр, насны ангилал тус бүрээр 3, өргөмжлөл, 50,000 төгрөг байх аж. Дэлгэрэнгүй мэдээллийг Хүүхдийн төлөө үндэсний газрын www.nac.gov.mn цахим хаягаар болон 976-51-262914, 262814, 99003432, 96882297 дугаарын утсаар авах боломжтой юм байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин