Д.Сугарын нэхсэн “тор”
2013-04-08

“МИАТ” ХК-ийг 2006 оноос эхлэн дайны эрсдэлийн даатгалд хамруулсан. Гэтэл энэхүү даатгалаар олгогдсон хөрөнгийг хувьдаа завшиж, мөнгө угаасан  хэрэгт есөн хүнийг холбогдуулан шалгаж байгаа. “Mongolian Airlines”-ын эзэн Ч.Хоролсүрэн, түүний дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ-ийн захирал асан Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа, ТӨХ-ны ажилтан С.Батхишиг, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарыг хорьж шалгаж буй.

Мөрдөн байцаалтын явцад долоон сая гаруй ам.долларын хохирол учруулсан нь нотлогдсон тул эдгээр есөн хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, 166-д зааснаар мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэргийн жинхэнэ эзэд цэвэр үлдэж, харин тэдний гар хөл болсон нөхөд ял авах магадалтай гэдгийг учир мэдэх зарим нь өгүүлж байна.

Хоригдож буй нөхдүүд саяхнаас мэдүүлгээ өөрчилж эхэлжээ. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “МИАТ-ийн хэрэгт холбоотой цагдан хоригдож байгаа хүмүүс утсаараа бүх зүйлийг хоорондоо ярьж байна. Бид утсаар хаашаа ярьсныг шалгахад хэрэгт холбоотой хүмүүстэй ярьсан. Ийм нөхцөлд хэрэг мөрдөлтөд хүндрэл учирч байгаа. Сэжигтнүүд өгсөн мэдүүлгээ өөрчилж, хоорондоо үгсэж тохиролцсон зүйлээ ярьж эхэлсэн” гэж мэдэгдэж байсан.

Тиймээс МИАТ-ын хэрэгт холбогдогчид утсаар хэнтэй, юу ярьсан бэ гэдэг нь анхаарал татах нь мэдээж. Энэ тухай “Ноцтой мэдээ” сонины 2013 оны 08 /498/ дугаарт “МИАТ”-ын гэх тодотголтой хэрэгт гол сэжигтэн болоод буй Ч.Хоролсүрэн “Ганц худаг”-аас “Би бүгдийг даая гэр бүлийг маань яаж харж үзэх вэ” хэмээн нутгийн ах руугаа утасджээ” гэсэн нэртэй нийтлэл гарсан аж. Уг нийтлэлд “... Ямар ч хэргээс сугарч үлддэг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар нь Ч.Хоролсүрэнтэй нэг нутгийн хуурай ахан дүүс буюу Өвөрхангай аймгийнх гэдгээрээ ходийрхож, олон жил нөхөрлөж иржээ. Нутгийн ах Д.Сугар нь Төрийн өмчийн дарга байхдаа нисэхийн мэргэжлээс хаа хамаагүй Ч.Хоролсүрэнг МИАТ-ын удирдах албан тушаалд тавьснаас хэнээс ч нууж байгаагүй. Ч.Хоролсүрэн ачтай буянтай ахыгаа баярлуулахаар Японы нэгэн жижиг арал дээр 48 сая йений үнэтэй гоёмсог харш худалдан авч бэлэглэж байжээ. Тиймдээ ч Ганц худагаас түүн рүү утасдан “Намайг элэгний хүнд өвчтэй гэдгийг та сайн мэднэ. Надад сайндаа л нэг жил гаруйн амьд явах нас, сүүлчийн найдвар үлдээд байна. Тиймээс би бүх хэргийг даахаас татгалзахгүй. Харин та ар гэрийнхэнийг минь яаж харж үзэх юм бэ” гэж ярьсан хэмээн бичжээ.

Ч.Хоролсүрэнгийн утасны цаана ярьсан хүн нь хэн болохыг мэдэхгүй ч уг нийтлэлд өгүүлсэн яриа үнэхээр болсон гэдгийг нэг өрөөнд хамт хоригдож байгаа хоригдлууд баталсан тухай эх сурвалж өгүүлж буй. Мөн эх сурвалжийн өгүүлснээр Ч.Хоролсүрэн нь элэгний хүнд өвчтэй буюу элэгний хорт хавдраар өвчилсөн нь үнэн. Тиймээс эрүүл мэндийн байдлыг харгалзан батлан даалтад гаргах хүсэлтийг өнгөрөгч сарын 22-нд өмгөөлөгчөөрөө дамжуулан прокурорт уламжилсан байдаг. Уг хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүх өнгөрөгч сарын 29-ний өдөр хэлэлцэх байсан ч хойшилжээ. Түүнчлэн Ч.Хоролсүрэнгийн хууч өвчин нь сэдэрсэн гэсэн оношийг цагдан хорьж буй хорих ангийнх нь эмч тавьснаас харахад дээрх мэдээлэл үнэний хувьтай байж болох юм.

Нөгөө талаар түүнийг нутгийн ахтайгаа ярьсан гэдгийг батлах мэт “Би Үндсэн хуулийн Цэцээс татгалзчихъя. Намайг шалгавал шалга” гэж эрэлхэг дуугарч байсан Д.Сугар гэнэтхэн “Би буруугүй. Намайг Үндсэн хуулийн Цэцээс гаргах үндэслэл үгүй” хэмээн мэдэгдэх болсон. Тэгэхээр Ч.Хоролсүрэн түүнтэй утсаар ярьж учир байдлаа ойлголцсон тул Д.Сугар ийн зүтгэх болсон байх магадлалтай. Өчигдөрхөн намайг шалга, би айхгүй гэж байсан хүн гэнэт хуулийн хамгаалалтад үлдэхийг хүсч байгаагаас харахад дээрх яриа явагдсан, тохирсон байж болзошгүй юм.

Ер нь Д.Сугар гэж хэн бэ гэдэг асуултад хариулт хайж үзвэл тэрбээр 2004 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгаас нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд сонгогчийн нэрсийн жагсаалтад нас барсан хүнийг хүртэл бүртгүүлж сонгуулийг будлиантуулж явжээ. Гэвч эл хэрэг нь илэрсэн тул сонгуульд ялалт байгуулж чадаагүй. Гэхдээ тухайн үеийн МАХН-ын дарга асан Н.Энхбаярын ивээлээр Төрийн өмчийн даргын зөөлөн суудалд заларчээ. Энэ үеэс МИАТ-ын дарга нартай хуйвалдаж, “Дайны эрсдлийн сан”–гийн данснаас 700 гаруй сая ам.долларыг Япон зэрэг улсын хэд хэдэн банкаар дамжуулан угаасан болон “МИАТ”-ын данснаас гарч, үрэгдсэн их хэмжээний мөнгөний хэрэгт холбогдон АТГ-д шалгагдаж буй.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Сугар энэ хэрэгт холбоотой ч өөрийгөө огт  гэмгүй мэтээр тайлбарлаж байгаа нь мөрдөн байцаагч төдийгүй, Прокурорынхны дургуйг хүргэх болсон гэнэ. Тиймээс ч хуулийнхан ҮХЦ-ийн гишүүнийх нь эрхийг түдгэлзүүлэх хүсэлт  дахин давтан  тавих болж түүнтэй холбоотой хэргийн зах зухаас лавхан атгасан бололтой.

Д.Сугарын хувьд тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан. Учир мэдэх хүмүүс ч түүнийг энэ хэрэгт холбоотойгоор барахгүй гар бие оролцсон, бүр удирдан чиглүүлсэн  хэмээн батлаад байгаа. Хамгийн гол нь “МИАТ”-ийн мөнгө ид угаагдаж байх үед Д.Сугар Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан ба уг хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүстэй хамгийн ойр шадарлаж, тэдэнтэй холбоотой бүх асуудлыг мэддэг байсан ганц хүн нь. Энэ талаар зарим хэвлэлүүдэд түүнийг Хонконгийн “HSBC” банкаар дамжуулан хоёр удаа мөнгө хүлээж авсан. Мөн ТӨХ-ны дарга байхдаа Токио дахь МИАТ-ийн төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгчийн зөвлөхийн албыг давхар хашихын зэрэгцээ тухайн үед түүнийг МИАТ-ийн ТУЗ-ийн дарга хэмээн тодорхойлдог байсан ч үүнийг Д.Сугар үгүйсгэсэн. Тэрбээр ТӨХ-ны дарга байхдаа МИАТ-ийн удирдлагууд мөнгө угаасан гэдгийг мэдээгүй хэмээн мэдэгдсэн юм.

ТӨХ-ны дарга  байхдаа Ч.Хоролсүрэнгийн зөвлөхийн   ажлыг давхар хашиж, “МИАТ” компаниас сард 3000 ам.долларын цалин авч байсан. Энэ нь баримтаар илэрсэн бөгөөд Д.Эрдэнэбилэг захирлын 2008 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн тушаал болон ерөнхий төлөөлөгч Ч.Хоролсүрэнгийн мөн оны зургаадугаар сарын 20-нд Японы цагаачлалын албанаас ажлын виз хүссэн албан бичгээр баталгаажиж байгаа аж. Тэдний Японы Цагаачлалын  албанд явуулсан албан бичигт дурьдснаар Д.Сугарыг “МИАТ”  компанийн ТУЗ-ын даргаар ажилладаг хэмээсэн нь түүнийг эл хэрэгт ямар нэгэн сэжмээр холбоотой гэдгийг баталсан гэнэ.

Хамгийн гол нь МИАТ-ын гэх хэргийн үнэн мөнийг тогтооход Д.Сугар хамгийн чухал хүний нэг ч Үндсэн хуулийн Цэцийн гишүүн нь УИХ-ын гишүүний адил халдашгүй дархан эрхтэй тул өнөөдрийг хүртэл түүнийг хорьж саатуулж чадахгүй гадуур байцаалт авч байна. Учир нь уг хэргийг шалгаж буй холбогдох албаныхан болон прокурор, мөрдөн байцаагч нар Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцээс түтгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан ч цэцийн гишүүд зөвшөөрөөгүй. Ямартай ч, Д.Сугар Токиогийн баячуудын хороололд байртай. Байрныхаа түлхүүрийг анх эхнэрийнхээ хамт хүлээн авч буй зураг өнгөрөгч сарын 20-ний өдөр олон нийтэд цацагдсан. Энэ мэдээлэл хэрэв худал бол тэрбээр ямар нэгэн тайлбар өгөх байсан ч хариу үйлдэл хийгээгүй. Харин хэн нэгний санаатай явуулга, цаашид хэрхэхийг нь харъя гэсэн байр суурьтай байгаа гэсэн. Гэхдээ дуугай байх нь зөвшөөрсний тэмдэг гэж монголчууд ярилцдаг тул хууль хяналтынхан ямар нэгэн шийдвэртэй алхам хийх болов уу гэтэл мөн л таг чиг. Хамгийн гол нь Үндсэн хуулийн цэцийн гишүүд хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотолгоо баримттайгаар баривчлахаас бусад тохиолдолд Цэцийн зөвшөөрөлгүйгээр элдэв хэрэгт холбогдуулж болохгүй. Баривчлах, албадан саатуулах, эрүүгийн хариуцлагад татах, эсвэл шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь нэгжлэг хийх, эд зүйлийг нь хурааж авах бүгд хориотой гэнэ. Харин Цэцийн гишүүний бүрэн эрхийг Цэцийн хуралдааны шийдвэр гарсны дараа УИХ-аар хэлэлцүүлж байж түдгэлзүүлэх боломжтой аж. Хэрэв шаардлагатай гэж үзвэл тухайн үед нь анх хүсэлт тавьсан байгууллага болон Цэцийн шийдвэрийг хамтад нь чуулганаар хэлэлцэх хуультай гэнэ. Гэтэл Цэцийн шийдвэр нь олонхийн саналаар гардаг нь түүнийг аварч үлдсээр л.

Д.Сугартай холбоотой энэ үйл явдлаас гадна “Эйр маркет”-ийн хоёр захирал хил даван зугтсан талаар хэвлэлээр мэдээлэгдэж буй. Тэд яагаад гэнэт зугтах болов. Гаргалгаа нь дээрх утасны яриатай холбоотой байх магадлалтай. “Эйр маркет”-ийн хөрөнгө оруулагч нь Ч.Хоролсүрэн гэх. Тэрбээр хоёр захирал руугаа утсаар ярьж, би бүгдийг даая, мөнгөө аваад зугт гэсэн команд өгсөн байхыг үгүйсгэх аргагүй. Одоо тэр Баасандорж, Хатанбаатар гэх хоёр захирлын нэг нь Сингапурт нөгөө нь Хонконгод орогнож байгаа гэх мэдээлэл бий. Тэд ийнхүү сүүлээ хавчаад зугтаасан ч Ч.Хоролсүрэнгийн ар гэр лүү мөнгө шилжүүлсэн шигээ сууж байдаг гэдгийг баттай эх сурвалж өгүүлсэн юм. Эндээс харахад Ч.Хоролсүрэн бүх хариуцлагыг өөртөө үүрч, ялыг эдлэхээр бусадтайгаа тохирч. Харин нөгөө хэд нь түүний ар гэрийнхнийг харж хандах амлалт хүлээсэн байх магадлалтай юм.

Д.Галсан

Shuud.mn
Сонин хачин
Tester-t:
Use proxy to hide your real IP.
2013-04-10
Баяр:
Тэмүүжин миний Дүү авилгын хэрэг илрүүлэхээ яаралтай зогсоохгүй бол МАН-хан огцруулна гээд жагсааД эхэлчихлээ...Чи минь огцорчихвол хэн маань хуулийн шинэчлэлийг хийх вэ...ингээД л хэргүүДийг нь илчлээД байвал наад МАН-Д чинь хүн үлДэх юм уу...өршөөж хайрла.....17ООО газар зарсан хэрэг...гээД л...Хамгийн гол буруутан нь луйварсан мөнгөний 5О хувийг цохиДог байсан МАН юм шүү дээ....
2013-04-09
Галуут:
Д.Сугарын гардан гүйцэтгэсэн Монгол-Болгарын хамтарсан "Монголболгаргео" Алтны уурхайн луйврын хувьчлалыг хүчингүй болгох ёстой
2013-04-09
zovhin:
Ene Battogtoh avgai Toriin omchiin ded darga Tomorbaatartai Bishrelt buudald Zavaarch baidagshdee. Zurgiig ni avah uu
2013-04-09
Hen:
Airmarketiin ezen oor hun bdg shde delgersaihan geed baasandorjiin torson ah ih sergeln zaluu bii bas zugtaasnuu
2013-04-09
Зочин:
Сугарын нэхсэн торны бас нэг сүлжээ нь Биокомбинат. Сугар нутгийн Батогтохоо Биогийн захирлаар тавьж хулгай сайн хийлгэж байноо. Батогтох эмээ ч хулгай хийхдээ гаршсан авгай юмаа. Найз Баярцэцэгийнхээ ахын МОНГОЛ ДЭЭВЭР компаниар дээврийн засвар хийлгэсэн дүр үзүүлээд 40 сая төгрөг халаасалсан гээд л хулгайн урт түүхүүд явж өгч байна. Бага дээр нь АТГ шалгаж зогсоомоор юмаа.
2013-04-09
zovhin:
Ene Battogtoh avgai Toriin omchiin ded darga Tomorbaatartai Bishrelt buudald Zavaarch baidagshdee. Zurgiig ni avah uu
Ardchilal:
Sugar yah ve, ter Bayartsogt nuuts dansandaa heden zuun sayatai bol
2013-04-09
xayanaa:
Хаянхирваа гэж МАН-ы бгөс долоогч залуу энэ 2 оргодлыг хаана байгааг сайн мэднэ. Байнга холбоотой байдаг. Тэрийг баривчлаад хэд хоног хориход бүх зүйлийг хэлнэ
2013-04-09
TESTER:
I'm TESTING.... IP
2013-04-09
Tester-t:
Use proxy to hide your real IP.
tarhi:
TAL TARHITAI SUGAR ULSIIN MONGO IDEHDEE MONCH GARAMGAI NOHOR BAINA DAA CHAMAGUI JAPAND EMNELEGT HEWTEJ BAIHAD BI ERGEED OCHIJ BAISAN DARAA DAARHAD TANIHGUI BAISAN CHI CH HUNII MOSOOR MUU ER BAILAA DAA IIM LUIWARCHIN UNDSEN HUULIIN TSETSED BAIHAD ULS HOGJOHGUI SHUU CHI TSIRGIIG NUTGIIN DUU DAWGADORJOOS HAHUUL AWCH ZARSAN HUN SHOROND HII SHOD DUUJIL MUU HOGIIG
2013-04-09
soko:
kk ene Sugar chin Tv -r holbootoi bol tsaazaar avsan ch gomdohgui gd bsan daanch Mgl tsaaziin yalgui bolson biluu.Hamag yumiig n huraaj ter shorond n suulgah heregtei. Unen hezeed yalnaa.
2013-04-09
tarhi:
TAL TARHITAI SUGAR ULSIIN MONGO IDEHDEE MONCH GARAMGAI NOHOR BAINA DAA CHAMAGUI JAPAND EMNELEGT HEWTEJ BAIHAD BI ERGEED OCHIJ BAISAN DARAA DAARHAD TANIHGUI BAISAN CHI CH HUNII MOSOOR MUU ER BAILAA DAA IIM LUIWARCHIN UNDSEN HUULIIN TSETSED BAIHAD ULS HOGJOHGUI SHUU CHI TSIRGIIG NUTGIIN DUU DAWGADORJOOS HAHUUL AWCH ZARSAN HUN SHOROND HII SHOD DUUJIL MUU HOGIIG
oooh:
ter baaska hatnaa 2 chin tsagtaa MIAT-iin marketingiin alband ajillaj bsan humuus bgaan zaluu humuus bj iim yumand oroogdoj bdag.
2013-04-09
[Everyday.mn] маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа:
[Everyday.mn] маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа [Everyday.mn] маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
2013-04-09
[Everyday.mn] маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа:
[Everyday.mn] маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
2013-04-09
ZOCHIN:
uls ornoo boddoggui ene hogiin nohduud boliosoi , ichih nuur gej algaa. ene sugar gedeg nohor boliosoi, tsetsiiin gishuud shudraga baitsgaaya, ugui bol zorigtoi shudraga humuuust suudlaaa tavij ugtsguuu, ard tumnii umnuus garchaaad ooriiin gerteee zalartsan yum shig aashlaad tenegteed baihiin, Temuujin said sain ajlaarai, ene zavaaan luivar elerch Mongoliiin min ereedui tungalag baig, ter bayartsaogt ch gesen araich dee ,
2013-04-09
ZOCHIN:
ARDCHILAL GARAAGUI BOL ENE AIMSHIGT BAIDLUUD ILREN GARAHGUI SHUU
2013-04-09
Тор гэж байна уу?:
Монголд шударга тор гэж байна уу?
2013-04-09
kyghh:
ZA ene ch neg ih unen medeelel ch bish baihaa. Too ch medehgui setguulch bna. 700say dollar geed l avsan bna. 7say l bailgui. Hunii muud durlahaasaa umnu uuruu medlegee deeshluul. hunii doog tohuu bolood yu hiihev
2013-04-08
Miss khuukhen:
BRIX gej novshiin baariig n huraaj avna biz dee? Mandakhbayar gej davarcan, peediisen ongiroo banzal novsh baisiimaa, hohi n ee
2013-04-08
даваа:
МАН ыг устгах ёстой. Энэ намд бүх буруу байна
2013-04-08
zochin:
mongold erh medeltnuuded huuli uilchildeg esehiig odoo l harah tsag uldlee
2013-04-08
ТӨХ НАНЗАДДОРЖ:
НАМАЙГ БАС ЮУ ХИЙЖ БАЙСНЫГ ШАЛГА. ЧАДАХГҮЙ Ш ДЭЭ. БИ НААДАХААС ЧИНЬ НЭГ ИХ ДУТАХГҮЙ ЗА.
2013-04-08
nyanguud:
Undsen huuliin tsetsees MAN-n ugshiltai nuhduudiig hurdan zailuul tegvel buh yum ok shuu dee
2013-04-08
ßëãàà:
700 ñàÿ äîëëàð áèø 7 ñàÿ äîëëàð áèçäýý. 700 ñàÿ äîëëàð áîë àðàéë èõ òîî øèã ñàíàãäàõ þì àëáààð èíãýäýã þìóó õàéøàà þì áý? Çàðèìäàà 700 ñàÿ äîëëàð ãýýä çàðèìäàà 7 ñàÿ äîëëàð ãýýä áàéõ þì. 700 ñàÿ ãýäýã ÷èíü ìàíàé ×èíãýñ áîíäûí òàë íü ãýñýí ¿ã ø¿¿ äýý .7 ñàÿ äîëëàð ãàäàã ÷èíü 9 ìèëëàðä òºãðºã ãýñýí ¿ã. Ñýòã¿¿ë÷èä áîäèòîé ìýäýýëýõ ¸ñòîé. Áàÿðöîãò legend plus capital limited ÕÕÊ-òàé äàíñàíä íü 1 ñàÿ äîëëàð áàéñàí, ýñâýë äàíñàíä íü 100 ñàÿ äîëëàð áàéñàí ãýäýã ÷èíü ìàø èõ ÿëãààòàé ø¿¿ äýý. Ãýòýë ñýòã¿¿ë÷èä ýíý èõ ÿëãààã îéëãîõã¿é õ¿ì¿¿ñèéã àëáààð òººðºëä¿¿ëýýä áàéãàà þìóó õàéøàà þì áý? Íýã áîëîõîîð 7 ñàÿ íýã áîëîõîîð 700 ñàÿ ãýýä áàéõ þì á¿¿ð àíõíààñàà ë èíãýýä áàéñàí òýãýýä ë áèå áèåíèéõýý áè÷ñýíèéã òýð ÷èãýýð íü õóóëæ òàâèàä áàéõ þì.
2013-04-08
joojoo:
ter temtseh hyniig demjij bna mongoliin tor ogtsoroosoo bilee
2013-04-08
zochin:
horolsyrengiin baruun gar Golomtoos garaltai Enkhtyvshin zahiraliig bariachee
2013-04-08
ffffff:
хөрөнгөө тараагаад байна гэсэн хурдан барьж аваачээ
2013-04-08
zochin:
ene MIAT bolon AH gishuudyn gadaad dahi dans 2 ch ene havryn gol sedev baikh bololtoi shuu. ar araasaa harin hen heniig daguuldag bol.
2013-04-08
Zochin:
Үндсэн хуулийн цэцийн гишүүд, үндсэн хуулийн заалт бүрийг эрхэмлэн чанд сахьдаг шудрага байх хүн нь ийм бузар зүйл хийж байхад Монголд хэнд итгэх юм болж байнаа. Монголын залуусаа шудрага үнэний төлөө дуу хоолойгоо нийлүүлж эдгээр дээрэмчин хулгайчдын хулгайлсан хөрөнгийг эх орондоо эргүүлэн авчирч, эх орныхоо, хүн ардынхаа сайн сайхны төлөө зарцуулахын төлөө тэмцье. Надтай санал нэг байгаа залуус хариу бичээрэй
2013-04-08
zochin:
ene MIAT bolon AH gishuudyn gadaad dahi dans 2 ch ene havryn gol sedev baikh bololtoi shuu. ar araasaa harin hen heniig daguuldag bol.
ззззз:
аалзийг харагдсан газар нь аож бай
2013-04-08
temuujin:
neg nasaar engiin bsnaas neg udur haan bsan ni deer gej....... hedii mungu tugrug idej uusan ch gesen baragtai aaviin huugiin hiigeed bdaggui ajiliig hiisen bna da ene ih suu arga uhaan zali mehiig gunee hundetgie!!! bogino hugatsaand humuusiin neg nasaar muruuduud bdaggui amidarlaar amidarsan bna unuudur jiriin neg malchinii gert bortstoi tsai uugaad suuj bsan bol margaash ni udiid japand amerkid kanadad oroin hooloo ideed suuj bsan bna shu de ataarhmaar yum
2013-04-08
Зочин:
ЯГ ОДОО СУГАР БАЯРЦОГТ НАРЫН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДАА БАРИВЧИЛАХ ЮМ БОЛ ЭЛБЭГЭЭ НОГООН ГЭРЛЭЭР ДАХИН СОНГОГДОНО ЧАДАХГҮЙ БОЛ ХАМСААТАН БИЗ
2013-04-08
ТЭШИ:
Тээврийн эрдэм Шинжилгээний Институтын хувьлалыг шалгаж үзэх хэрэгтэй
2013-04-08
aldar:
oor zondoo idsen cugar erdenet gaalias ulsiin yildbriin gazraas ix abilga absan ,,,
2013-04-08
ТЭШИ:
Тээврийн эрдэм Шинжилгээний Институтын хувьлалыг шалгаж үзэх хэрэгтэй
irgenbmb:
nehsen torondoo ooroo oroozoldhon ene dee.hujaa tor uchiraas neg ix udalgvi tor n zadrah shivdee.
2013-04-08
mongol:
ingej uhdel shig amidarch yanaa
2013-04-08
Feegii:
Ene cygar ylaan tsaim jvjigleed bn yy.cetgetsiin ovcntei um yy.ecvel heniig dotomjlood bga dyrak ve
2013-04-08
zochin:
hulgaich luivarchin huniig haastailj baigaa stestiin gishuudiig yu gej oilgoh bolj bainaa./////
2013-04-08