Гоолиг сайхан биетэй болгох тэнцвэржүүлсэн хооллолт
2013-04-19

  Хоолны дэглэм барих тухай ярианы сэдэв орчин үеийн эмэгтэй хүн бүрийг насан туршид нь дагалдах болжээ. Чухам илүүдэл жин л эмэгтэй хүний гоо үзэмжийг хамгийн ихээр алдагдуулдаг учраас үүнд санаа тавих нь аргагүй биз.  Гэвч хэрхэн зөв аргаар илүүдэл жин тээж явахаас зайлсхийх билээ? Орчин үед хамгийн зөв арга нь хоолоо хасдаг хатуу дэглэм биш харин тэнцвэржүүлсэн хооллолт  болсон байна.

Эмэгтэй хүн бүр амьдралдаа дор хаяж нэг удаа “хоолны дэглэм” барьж турахаар оролдож үзсэн байдаг гэнэ. Тэр дэглэмүүд нь бүгдээрээ хоолны аль нэг төрлийг дагнасан, калори хязгаарласан байх нь нийтлэг. Ийм дэглэм барихад жин үнэхээр багасдаг боловч хоолоо багасгаж, өлсөж явах шаардлага гардаг. Тэгсэн мөртлөө тун удалгүй буцаад таргалчихдаг муу талтай.

ТУРАХ ШИНЭ АРГА ТЕХНОЛГИУД      

Илүүдэл жингээс салах орчин үеийн арга бол тэнцвэржүүлсэн хооллолт юм. Сувиллын хоолны дэлхийд тэргүүлэх судлаачид, диетологиуд ийм хоолны бүтэц нь бүрэн төгс байх ёстой: уураг, нүүрс ус, тос болон аминдэмүүд, бусад тэжээллэг эрдэс бодисууд бүгд орсон байх хэрэгтэй гэж үзэж байна.

Ингэж хооллоход саад учруулдаг ганц зүйл бий, тэр нь орчин үеийн эмэгтэй бүрийн баримтлах болсон амьдралын идэвхтэй хэв маяг юм. Ажлын өдөр нь цаг минутаар хуваарилагдсан байдаг болохоор хэдийд нь зөв хооллож, ичлэгээ тооцож суух билээ? Гэсэн ч бид одоо ХХI зуунд аж төрж байгаа болохоор энэ бүх бэрхшээлтэй асуудлын шийдэл нь байна.

УУРАГТАЙ ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ХООЛ

Уургийн коктейлууд аль хэдийнээс дэлхий даяар алдартай болоод байна. Энэ бол амттай, аюулгүй, илүүдэл жин хасахад тустай хоол юм. Мэдээжийн хэрэг, хэрэглэхэд ямар  амархан бас тохиромжтойг нь хэлэхгүй орхихын аргагүй. Нэг удаагийн хэрэглээ нь шилэн аяганд хийсэн бүрэн төгс хоолтой дүйцэх бөгөөд ямар ч үндсэн хоолыг орлож нөхөж чадна. Уургийн коктейлоо нэг минутын дотор хутгаж бэлдчихээд ажил руугаа явж байхдаа ч, замын түгжрэлд зогсож байхдаа ч уучихаж болно, ажилдаа авч очоод бүтэн өдрийн туршид хүч тамираа нөхөхийн тулд ууж хэрэглэж болно. Америкийн олон кинонд гол дүрүүд нь өглөөний хоолоо холигчид бэлдээд л уугаад байдаг шүү дээ. Тэгвэл өдөр тутам хэрэглэх зөв коктейлоо яаж сонгож авах вэ? Энэ зах зээл дээр тэргүүлэх байр суурийг аль эртнээс Herbalife  компани эзлээд байгаа билээ.  Энэ компанийн хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн уургийн коктейль “Формула 1” нь  2011 онд хүний эрүүл мэндэд аюулгүй гэдэг баталгаагаа Оросдоо хоол тэжээлийн салбарт хамгийн нэр хүндтэй байгууллага болох Оросын Анагаах Ухааны Академийн харъяа Хоол тэжээлийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээр баталгаажуулсан юм.

Энд хийсэн клиникийн судалгаа нь Herbalife-ийн хүнсний бүтээгдэхүүн  уургийн коктейль “Формула 1” болон уургийн хольц “Формула 3” хэрэглэх жин хасах хөтөлбөр нь илчлэг багатай стандартын хоолны дэглэмтэй харьцуулахад биеийн өөхийг үр дүнтэй хайлуулж, бүсэлхийний тойргийг багасгана. Ийм коктейль хэрэглэснээр та илүүдэл жингээ өлсөж ядрахгүй хасаж чадна. Үүнээс гадна эдгээр нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхэд ямар ч аюулгүй.  Судалгаагаар энэ нь батлагдсан учраас уургийн коктейль “Формула 1- болон уургийн хольц “Формула 3” –г Диетологч, хоол хүнс судлаачдын Үндэсний Холбоо сайшаасан юм.

УУРГИЙН КОКТЕЙЛЬ Формула 1

Энэ бол жингээ хянахын хамт хоолны бүтцээ тэжээлийн үнэт бодисуудаар баяжуулахыг хүсдэг хүмүүст зориулагдсан тусгай бүтээгдэхүүн юм. “Формула 1” нь европын стандартуудын түвшинд чанарын дээд зэргийн баталгаатай бүтээгдэхүүн юм. Үүнд:

  1. 17 гр уураг
  2. 23 төрлийн хамгийн чухал аминдэмүүд, эрдэс бодисууд түүний дотор А, Д, С, Е аминдэмүүдийн өдрийн хэрэгцээний 50 хүртэлх хувийг нэг орцондоо агуулдаг
  3. Ханаагүй поли тосны хүчлүүдтэй
  4. Эслэгтэй
  5. Ердөө 220 калори илчлэгтэй

Нэг орцыг нь 250 гр тослоггүй сүүнд найруулж бэлдэнэ

Оросын Анагаах Ухааны Академийн харъяа Хоол тэжээлийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд хийсэн Herbalife-ийн бүтээгдэхүүний клиникийн судалгаа тус компанийн бүтээгдэхүүний аюулгүй байдал, үр ашгийг нотолсон шинжлэх ухааны дөрөв дэх үндэслэл юм. Herbalife-ийн бүтээгдэхүүний ийм эерэг үйлчилгээг Германд (Ульмагийн Их Сургууль), АНУ-д (Калифонийн Их Сургуулийн дэргэдэх Хүний хоол тэжээлийн судалгааны төв), БНСУ (Сөулийн Үндэсний Их сургууль) –д мөн адил баталсан билээ.
Shuud.mn
Сонин хачин