Цалин, тэтгэврийг нэмэх ёстой гэж МАН-ын бүлэг мэдэгдлээ
2013-04-08

  УИХ дахь МАН-ын бүлэг хаврын ээлжит чуулганы эхний хуралдаанаараа энэ долоо хоногт байнгын хороодоор хэлэлцэх асуудлыг хөндөж ярилцжээ. Хугацаа нь тулсан учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээ, Дахин санал хураалтын зардал батлах тухай асуудлыг ном журмаараа хэлэлцэнэ. Харин Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх хуваарьт орсон Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл одоогоор бүлгийн гишүүдэд  ирээгүй байна гэж МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдэгдлээ. Гэхдээ энэ хуулийн төслийг хэлэлцэхэд анхаарч үзэх асуудал олон байгааг тэрбээр онцоллоо.Тухайлбал, сүүлийн нэг жилийн дотор гадаадын хөрөнгө оруулалт эрс буурч байгаа нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх болсонд анхаарахыг эрх баригчдад удаа дараа сануулж байсан. Гэтэл өнөөдөр энэ бурууг засаг өөрөөсөө биш өрөөлөөс хайхыг оролдож байгааг МАН-ын бүлгээс шүүмжиллээ. Өмнөх парламентын үед батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас болж хөрөнгө оруулалт зогссон, эдийн засаг зогсонги байдалд орсон хэмээн зарим хүмүүс дүгнэж байгаа нь дэндүү өрөөсгөл юм. Хөрөнгө оруулалт буурсан нь амьдралд хэрэгжиж эхлээгүй энэ хуулиас болоогүй. Энэ хуулийг дагалдаж олон дүрэм журам батлагдах ёстой ч өнөө болтол гараагүй. Харин ийм тодорхой бус байдал хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж байгааг үгүйсгэхгүй. Ялангуяа нэг нам асуудлыг хэтэрхий ганцаараа хүч түрэх байдлаар шийдэхийг оролдож, зөвшилцлийг үл ойшоож, хуулиар хамгаалагдсан бусдын өмчинд халдаж байгаагаас үүдэн гадаадын хөрөнгө оруулагчид ажлаа царцааж, зарим нь нутаг буцаж байна. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн хөрөнгө оруулалт 60 хувиар буурсан нь улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой гэж МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдэгдлээ.   Үүнээс гадна энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан хууль хяналтын байгууллагын эрх зүйн байдалтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэх боломжгүй гэлээ. Учир нь Маршалын албан тухай, Мөрдөх албаны тухай гэх мэт хуулийн төслүүд УИХ-д өнөө хүртэл өргөн баригдаагүй аж. Тиймээс хуулийн байгууллагуудад томоохон өөрчлөлт авчрах хуулийн төслийг өнөөдөр өргөн барьж, маргааш байнгын хороогоор хэлэлцэж, нөгөөдөр чуулганаар хэлэлцэн батлах боломжгүй гэж үзэж байна. Мөн байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тэгш оролцоог хангах асуудлаар УИХ дорвитой алхам хийх шаардлагатай байгааг МАН-ын бүлгийн гишүүд шаардлаа.   Өнгөрөгч баасан гаригт “Амлалт нэхэх, шударга ёсыг тогтоох цуглаан”-д оролцогсдоос төрийн өндөрлөгүүдэд тавьсан шаардлагыг эрх бүхий хүмүүс хүлээн аваагүй. Иймд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээр дамжуулан уг шаардлагыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. Харин УИХ-ын даргад УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр гардуулж өгөхөөр болжээ. Цуглаанд оролцогсод өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдалд дүгнэлт өгч, ард түмний амьжиргааг дээшлүүлэх асуудлаар төр засгаас арга хэмжээ авахыг шаарджээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа ч цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй байгаа учраас иргэдийн шаардлагыг УИХ, Засгийн газрын төвшинд хэрхэн хэрэгжүүлэх боломжтой талаар бүлгийн хуралдаанаар ярилцсан байна. Тухайлбал, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван талт хэлэлцээрийн хүрээнд нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалтай уялдуулж тооцоо судалгаа хийхийг чиглэл болгосон тогтоолын төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа гэж УИХ-ын гишүүн Я.Содбаатар онцоллоо. Түүний хэлснээр Засаг даргад нэр дэвшигчийг тодорхой хугацаанд багтаж томилох тухай захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарчээ. Ер нь Үндсэн хуулийг хоёр удаа зөрчсөн Ерөнхий сайдын шийдвэр хуульд хэрхэн нийцэж буйд дүгнэлт хийх үзэх зайлшгүй шаардлага гарч ирж байгааг ч тэрбээр дуулгасан юм. МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол эдийн засгийн өсөлт өмнөх жилүүдийнхээс буурч байгаа ийм үед ард иргэд, сөрөг хүчнээс тавьж байгаа шаардлагад олонхийн бүлэг тодорхой дүгнэлт хийж, Засгийн газарт ямар хариуцлага тооцох эсэх талаар бүлгийн хуралдаанаараа ярилцах ёстой гэв.   Ёс зүйн дэд хороог сөрөг хүчний гишүүн тэргүүлдэг жишиг яагаад энэ парламентын үед алдагдаж байгааг сонирхсон сэтгүүлчийн асуултад МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Хуульд заавал сөрөг хүчний гишүүнийг даргаар томилно гэсэн заалт байхгүй. Гэхдээ  манай нам засгийн эрх барьж байх үед Ёс зүйн дэд хороог сөрөг хүчний гишүүн тэргүүлэх ёстой гэж үзэж, Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ажиллаж байсан. Харин Ардчилсан нам өөрийн намын хүнийг энэ дэд хорооны даргаар томилсноор УИХ-д дотоод хяналт тавих, гишүүдийн ёс зүйд үнэлэлт дүгнэлт өгөх ажил цалгардаж байна” гэв.   Мөн гадаадад данстай нь тодорхой болсон УИХ-ын дэд дарга С.Баярцогтын тухайд “Ер нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны  шугамаар олдсон мэдээллийн дагуу гаднын  зарим төрийн өндөр албан тушаалтан эхнээсээ хариуцлага хүлээж эхэлсэн байна. Тиймээс С.Баярцогт гишүүнийг ч бас хариуцлага хүлээж УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгөх болов уу гэж бодож байна. Өөрөө ч хариуцлага хүлээнэ гэж хэлсэн. Бидний зүгээс УИХ-ын дэд даргаас гадна гишүүний албан тушаалаасаа ч татгалзах болов уу гэсэн хүлээлттэй байна” гэв.   Засагтай хариуцлага тооцох уу гэсэн сэтгүүлчийн асуултад маргааш МАН-ын Удирдах зөвлөл, намын бүлгийн хамтарсан хуралдаанаар асуудлыг хэлэлцэнэ гэсэн товч хариулт өглөө.
Shuud.mn
Сонин хачин
1452:
юмний үнэ дагаад өсдөг болхоор хэцүү шүү дээ
2013-04-10
Баяр:
Нефтийн үйлдвэрээ хурДан бария гэээД хэлчих,хөөцөлДөх,хоншоортой баагий энэ МАН-Д байна уу....өргөн төмөр замаа шуурхай барьцгаая гэх зоригтон МАН-Д байна уу...нарийнийг л гэх юм....5-р цах.станц баричих хоншоортой аавын хүү гараагүй л юм шүү....зоригт сайд аргалсаар байгаад буусанДаа...архины 21ООО 4 жил тарааж биДнийгээ залхуу архичид болгох гээД мөн ч их хичээгээД бараагүй юм Даа...
2013-04-09
Баяр:
МАН-ыхан мөнгө л ярих юм.Хөгжлийн томоохон боДлого,бүтээн байгуулалт ярих хүн Даан ч байхгүй нь хөөрхий....чавганцын хэрүүл,чавганц сэтгэхүйтэй болцгоож Дээ....
2013-04-09
tsaliaaaan gej:
tsalin tetgever nemsen nemeegui umnii une udur udruur nemegdeed hetsuu l bn shdee ard tumen chini MAA orond mahgui amidarch bn hoolgui honoh ch uy ch bish bolood bgaag ta nar medehgui shd, tiim surhii um bol enkhtuvshniihee heldgeer mahnii uniig 1200 bolgochih l doo, tegvel amidrald arai bodit nemer bolno shuu dee, hudlaa yarih hereggui ee, AN MAN ali ali ni ard tumneer daajignaj hanaagui uy, mongolchuud tevcheertei uls bolohoor duugui l yavaad bgaa shuu, une nemeh heregtei, odoo ene hudal yarianaas bolood l unuu oroinoos buh umnii une nemegdtsen bgaa doo, teneguud hudlaa um hiisen dur esgej tarhi ugaaj zarlaad yamar hereg bnaa bodoltoi tolgoigoo ajilluulaachee malnuudaa
2013-04-09
МАХН-Ы БАЯНСЭЛЭНГЭ 1200! хэ хэ хэ:
МАН-ГАРУУД "НАДАД" МАШ ИХ ХАЙРТАЙ, ДУРТАЙ БОЛЧИХЖЭЭ! . . . . . . . . . . . . . . . . . "ЭНХРИЙ ХАЙРТ МАН" МИНЬ МИНИЙ ЦАЛИНГ НЭМҮҮЛЭХ НЬ БАЙНА ШҮҮ ДЭЭ!... баярлаж уярсандаа ингэнэтэл мэлмэрүүлэн нус нулимсандаа хутгалдаад сууж байна даа гэж хэ хэ хэ . . . . . . . . 23-Н ЖИЛИЙН ДАРАА 2013 ОНЫ ХАВРЫН ЧУУЛГАНААР ГЭНЭТ УХААРЧ НАДАД, БИДЭНД ХАЙРТАЙ БОЛСОНД НЬ, МАХН-Ы БАЯНСЭЛЭНГИЙН ҮНИЙГ 1200 БОЛТОЛ ОГЦОМ ХЯМДРУУЛАН ДУУДСАНД НЬ ХЯЗГААРГҮЙ БАЯРТАЙ БАЙНА ДАА! өө уучлаарай! МАХНЫ ҮНЭ 1200 гэх гээд л хэ хэ хэ
2013-04-09
зочин:
Энхболд ойлгохгүй бол ядаж дуугай байж сурдаггүй ээ,төсвийнхөний цалинг нэмээд инфляцийг ихэсгээд байна шүү дээ.
2013-04-09
zochin:
Ядуу ард түмнээрээ тоглож байх юм даа тэвчээд л байгаа болохоос тэнэг ч бас биш шүү ,,,
2013-04-09
Oчироо:
Одоо болио. Та нарын энэ цалин хөлс нэмдэгээс болж юмны үнэ тэнгэрт хадлаа, хувийн хэвшлийн бид нарт цалингийн дарамт болоод байгааг мэдэж байна уу. Та нарын энэ дүр тохирохгүй байна
2013-04-09
ганаа:
худалдаа эрхлэгчидийн ард бас гэр бүл амидрал байгаа шүү төсвийн цалин нэмлээл бол барааны үнээ нэмнэ энэ бол хууль чадаж байгаа чини арга байхгуй
2013-04-09
Батаа:
Энэ нам одоо бензингүй болчихжээ. Дандаа эсрэг юм ярина шүү.
2013-04-09
Tumur.:
Ardiin nertei nam odoo bolno doo.
2013-04-08
ххахэ:
энэ их идэж уугаад баригдаад байгаа хүмүүсийн мөнгийг хурааж авч цалингаа нэмүүлмээр байна шүү төсвийн ажилчдын амьдрал туйлдаж байна шүү хулгайчуудаа
2013-04-08
tenger:
MAN iin odoo hiij bui uildel bol AN iin uil ajillagaag gutaahad chilelsen ineedtei jujig tudii um.ene nam geed baigaa bertegchidiin dund yadahdaa etruul saruulaar bodoj setgej yarij chaddag hun ch uldeegui ajee.TA NAR YDAHDAA UUDLUN DEVSHIH GESEN ULS ORNII HUGJILD BUU SAAD BOL.
2013-04-08
zochin:
Odoo neg ikh manuusiinhaa tuluu yavdag humuus bolj jijigleh yum Ta nartai ta nargui Mongolchuud teneg bish Horon sanaatai terbumtanuud mungu uguh genee hehehe
2013-04-08
иргэн:
Нэмээгүй байсан ч юмний үнэ нэмэгдээд байна шүү дээ Алтанхуяг хэсэж мөнгө үрнэ төөрөөд эрүүлж үрнэ тэр мөнгөө иргэддээ өгч байвал дээрдээ
2013-04-08
mongol hun:
tsalin nemeegui geed yumnii une nemegdehgui bgaa yum u har malaa
2013-04-08
йыбө:
цалин нэмлээ л бол юмний үнэ шууд л тэнгэрт хадна .энэ санаа бол МАН-ын хорон санаа!
2013-04-08
Zochin:
Ard irgediig uurtuu tatah gj ih uzej bnaa. Suuliin 20 jil toriin tolgoid bhadaa yu hiij bsan humuus ve. Odo genet oilgoj hav nohod shig hutsaldah ym
2013-04-08
irgen:
uniin usulttei hamaraltai nemegdej bna gesen heregjihgui bna.tsalin,tetgever nemeh undeslel bga bolohoor nemeh bh l gej hardagshde.zuv bna
2013-04-08