Нэн ядуу, огт бичиг баримтгүй иргэдийг бичиг баримтжуулна
2013-04-09

Нийслэлийн улсын бүртгэлийн газраас нийслэлийн хэмжээнд бичиг баримтын зөрчил арилгах сарын аяныг өнгөрөгч сарын сүүлээр эхлүүлсэн билээ. Аяны хүрээнд иргэний баримт бичгийн зөрчил арилгах, баримт бичиггүй иргэдийг бичиг баримтжуулах, дүүрэг, хорооны иргэний тоо, хаягийн бүртгэлийн үнэн зөв эсэхийг шалгах, иргэний бүртгэл мэдээлэл, шилжилт хөдөлгөөний болон иргэний үнэмлэх бүртгэлийн зөрчлийг арилгах юм. Нийслэлийн улсын бүртгэлийн газраас  зохион байгуулж буй уг аяны хүрээнд бичиг баримтжуулах ажлын явц ямар байгаа талаар тус газрын Иргэний бүртгэлийн хэлтсийн дарга Н.Наранцэцэгээс тодрууллаа.

-Бичиг баримтжуулах аяны хүрээнд иргэдийг бичиг баримтжуулах ажил хэр ахицтай бөйна вэ?

-Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд иргэдийг бичиг баримтжуулах нэг сарын аяныг эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд дүүргүүдийн хэмжээнд  судалгаа гаргууллаа. Одоогоор судалгаанд үндэслэн бичиг баримтжуулж байна. Хоёр долоо хоног дараалан амралтын өдөр буюу долоо хоног бүрийн бямба гарагт нийслэлийн хэмжээнд бүртгэлийн хэлтэс, тасгууд ажилласан. Судалгаагаар бичиг баримт огт аваагүй, эсхүл хаягийн хөдөлгөөний  зөрчил их байна. Тухайлбал, Нийслэлийн хэмжээнд иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн 2430, огт аваагүй 1650,  хаягын бүртгэлийн зөрчилтэй 1790 байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Одоо эдгээр хүнийг хэрхэн бичиг баримтжуулах аргыг зааж өгч байна.

-Нэн ядуу иргэдийг үнэ төлбөргүй бичиг баримтжуулна гэсэн мэдээлэл бий. Тодруулбал?

-Нэн  ядуу, огт бичиг баримтгүй иргэдийг бичиг баримтжуулж байгаа. Тухайлбал, “Амьдрах ухаан  сургалт үйлдвэрлэлийн төв”-д өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт манай  хоёр байцаагч ажилласан. Нийтдээ бичиг баримтгүй 30 иргэнд үйлчилгээ үзүүлсэн. Эхний ээлжинд хүмүүсээ бүртгэж аваад цаашид цахин үнэмлэхийг олгоно. “Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төв”-д бүртгэлтэй  34 иргэнээс 5 нь эцэг, эхийн овог нэрээ мэдэхгүй байсныг архиваас шүүж лавлагаа олгосон. Одоо цахим үнэмлэх олгох ажил явагдаж байна. Түүнчлэн  шилжилт хөдөлгөөний зөрчилтэй иргэний материалыг хүлээн авч орон нутаг руу нь  хасалт  хийлгүүлэхээр хүргүүлсэн. Түүнчлэн алслагдсан дүүргүүд болох Налайх Багануур дүүргийн Халамжийн хэлтэстэй хамтран нэн ядуу иргэдийг бичиг баримтжуулах ажлыг эхлүүлж байгаа.

-Иргэдийн оролцоо хэр байна?

-Амралтын өдөр иргэд үйлчлүүлж байна. Өнгөрөгч хагас сайн өдөр нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулсан. Одоо хоёр долоо хоногийн турш аяны хүрээнд амралтын өдөр бүртгэлийн хэлтэс, тасгууд  ажиллана. Тиймээс иргэд амралтын өдөр  үйлчлүүлж бичиг баримтны зөрчлөө арилгуулахыг зөвлөж байна.

-Ямар зөрчил түлхүү байна вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд байгаа зөрчилтэй зарим иргэний бүртгэлийн мэдээллийн санд овог нэр, зөрүүтэй төрсөн он сар нь буруу, хаяг нь буруу бичигдсэн зөрчлүүд бий.Түүнлчэн шилжилт хөдөлгөөний улмаас бүртгэл зөрчилтэй асуудал байна. Тухайлбал, орон нутгаас шилжин ирж буй иргэд мэдээллийн сангаас бүртгэлээ хасуулаагүй ирснээс хотод бүртгэл нь баталгаажиж чадахгүй тохиолдол ч бий.

-Төрийн бус байгууллагатай ямар байдлаар хамтрах вэ?

-Бичиг баримтны зөрчлийг арилгах аян зохион байгуулж буй гол зорилго нь огт бичиг баримтгүй улмаас нийгмийн олон талын харилцаанд орж чадахгүй байгаа иргэд олон бий. Ялангуяа тэнэмэл амьдралтай харьяалагдах нутаг дэвсгэргүй хүмүүс. Тэдгээр иргэдийг бичиг баримтжуулна. Тэднийг бичиг баримтжуулахад төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран дүүргүүдийн халамжийн хэлтэс, болон бусад байгууллагатай хамтран ажиллана. Өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллагаас бичиг баримтны төлбөрийг гаргуулах юм.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин
Ыйжй:
Өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллагаас бичиг баримтны төлбөрийг гаргуулах юм гэнээ.Үүнийг ойлгосонгүй. Төр өөрөө бичиг баримтын зардлыг яагаад гаргахгүй, ядарсан муусайн төрийн бус байгууллагуудаас гаргуулж байгаа юм бол? Төрийн бус байгууллагууд төрд өртэй юм уу?
2013-04-10
irgen:
zuv arga hebjee shyy dee zunduu l hun bichig barimtgyi bgaa amjilt hysii
2013-04-10
gadaadaas:
mongolruugaa yavj bga xymyys irgenii ynemlex avna gej buun ajil bolox yum bna da.ene asuudal deer yaj xandaj bna da tur zasag mini ard olonluugaa chigelsen bodlogo yavuulbal zygeersen
2013-04-09
Badral:
Bi 10 sard gadaadaas irsen.Tegeed gerchilgenii lavlagaagaa avah gj 4 sar irgeni byrtgeliin darga tsereg gd orj hootsoldoj boloh yh gazraar ni hel am hiij bj lavlagaagaa avaad 2 sard ynemlehee avah gd materialaa ogson cin odoo boltol gqaraagyi bn gehiin.10 honood ir gj yavsaar baital ajil torold oroh ch hetsyydlee.Gadaadaas mongoldoo irj ajilla gd bsn ingej hynd surtal gargahiin bol mongoldoo ireed ch hereggyin bn.
2013-04-09
хахаха:
хахах сарын аян зохион байгуулчихаад байхад иргэд үүндээ идэвхитэй оролцох хэрэгтэй гэнэ шүү хахахах... арай л тэнэг юм аа. Та нар өөрсдөө аян нтр зохиож байгаам бол дорвитойхойн таниулаад хэлээд өгөөч... загнуулж байгаам шиг санагдчихлаа эргүү малнууд вэ
2013-04-09
zochin:
irgenii unemlehnii zurag arai denduu bga shu.
2013-04-09
olol:
туйлын зөв
2013-04-09
ghjk:
Ih hund surtaltau umaa.
2013-04-09
зочин:
Аян явуулж байгаа өөрсдөөс чинь өөр хүмүүс мэдэж байгаа юм уу? Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дандаа л амралтын өдрүүдийг оройн мэдээгээр ийм ажил вагдсан бна гээд л дандаа өнгөрсөн хойно нь мэдээлж байх юм. Ядаж хорооны бүртгэлийн ажилтнуудаараа зар тараалгаач ЧД-ийн 3-р хорооны бүртгэгч бол хийх ажилгүй хааяа 1 иргэд юм асууж лавлахаар өөдөөс загнаж хараасан өөрийнхөө их ажилтайг гайхсан, төрийн албан хаагч гэж цээжээ дэлдсэн эмэгтэй байх юм хамгийн гайхалтай нь нэрээ хэлэхгүй науусан хүнийг шууд загнаад унадаг үнэн харьцаа муутай ямарч соёлгүй хүн байх юм өөрчлөөчээ БАС ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ЗУРАГНЫ ТУХАЙ АСУУДАЛ ДЭВШҮҮЛЭЭЧ ЭЭ АРАЙ ДЭНДҮҮ ГЭЖ САНАГДАХГҮЙ БНА УУ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ЗУРАГ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2013-04-09
ganbaa:
2013 оны 1 сард бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн өнөөдөр очиж асуухад гараагүй хэзээ ирэхийг мэдэхгүй гэх юм. СХД-ийн 13 хорооныхон тэгэх юм хэзээ гарах юм бол доо
2013-04-09
Баатар:
төр нь ард иргэддээ хүнд суртал гаргах, ард иргэдээрээ бизнес хийх ажил үнэхээр цадигаа алдлаа. энэ иргэний үнэмлэхүүг хэд ч солидог юм. солих бүрдээ л иргэдээ чирэгдүүлээд л. социализмийн үед чинь харин төр нь ингэж чирэгдүүлж байгаагүй байх шүү. одоо бүүр тэгж боддог боллоо ш дээ
2013-04-09
ибээ:
12оны 10 сард материалаа бүрдүүлээд өгсөн одоо болтол гараагүй асуухаар 3300 төгрөг төлөх гэнэ биднээс шалтгаалаагүй болохоор ингэх ёстой юм уу
2013-04-09