Төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн шавь нар тоглолтоо сонирхуулав
2013-04-09

  Хөгжим бүжгийн коллежийн концертийн танхимд өчигдөр Хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн охин, гоцлол төгөлдөр хуурч С.Саянцэцэг өөрийн шавь нарын хамт тайлан тоглолтоо хийлээ. Монголын сонгодог урлагийн төлөөлөл болон дэлхийн улс орнуудад өөрийн тайлан тоглолтоо сонирхуулж ирсэн тэрбээр энэ удаад монгол шавь нарын хамт төгөлдөр хуурын гоцлол хөгжмүүдийг сонирхуулсан юм. С.Саянцэцэг нь Испани улсад хөгжмийн сургуультай бөгөөд өмнө эх орондоо ирж, монгол шавь бэлдэж байгаагүй аж. Харин өнгөрөгч оны есдүгээр сард эх орондоо удаан хугацаагаар хүрэлцэн ирж, Хөгжим бүжгийн коллежийн болон СУИС-ын төгөлдөр хуурийн ангийн оюутнуудад өөрийн ур чадвараасаа зааж сургажээ. Сонирхуулахад, С.Саянцэцэгийн дүү С.Сансаргэрэлтэх  нь саяхан "Гэгээн Муза Х" наадмаас шилдэг жүжгийн хөгжмийн зохиолч номинацид нэр дэвшин "Гамлет" жүжгээр шагнал хүртсэн юм.  Харин 90-ээд оны загварын тайзнаа од болж явсан Ижилцэцэг, Ихэрцэцэг хоёр мөн түүний дүү нар. Тэд цөм аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн төгөлдөр хуурын гайхамшигийг дэлхий дахинаа таниулж яваа ажээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
T. Ariunjargal:
Шавь нарт нь ч гэсэн амжилт хүсье!
2013-04-09
Цэцэгмаа:
Сайхан оюунлаг эмэгтэй танд уран бүтээлийн өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
2013-04-09
Гэрлээ:
Гэр бүлээрээ гэгээлэг сайхан улс шүү. Амжилт сайн сайхан бүхнийг танай гэр бүлд хүсэн ерөөе. Баярлаж бна
2013-04-09
zochin:
ger buleeree mundag humuus bn lee
2013-04-09
oono:
mundag emegtei bainaa bayar hurgiye
2013-04-09