“Гэнэтийн бэлэг" нууцаа дэлгэнэ
2013-04-09

 

“Найзууд” театрынхан “Такт продюсинг”-тэй хамтран тун удахгүй “Гэнэтийн бэлэг” нэртэй мюзикл жүжгийг үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Энэхүү романтик инээдмийн, хөгжимт драмын бүтээлийн талаар танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Анх зохиолч Ж.Оргилсайхан “Нарийн ногооны салат” нэртэйгээр бичсэн уг жүжгийн зохиолыг “Гэнэтийн бэлэг” хэмээн өөрчилж мюзикл болгосон бөгөөд ерөнхий найруулагчаар нь Б.Уянга ажилласан байна. Харин жүжгийн гол дүрүүдэд Монголын чадварлаг жүжигчдээс гадна рок попын шилдэг дуучид оролцон тоглох юм байна.. Тодруулбал, “Найзууд” театрын жүжигчин Э.Ууганбаяр, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, “HOTSPOT” хамтлагийн дуучин Н.Наранбаатар, УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах, жүжигчин Г.Отгонцэцэг, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Б.Билэгдэмбэрэл нар энэхүү мюзиклийг амилуулах аж. Цоо шинэ өнгө төрх агуулсан энэ жүжиг ирэх дөрөвдүгээр сарын 11-нд Тусгаар тогтнолын ордонд нээлтээ  хийхээр болжээ.

П.Наран Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
Shuud.mn
Сонин хачин
зочин:
Найрын ширээний ууцыг дууриасан нарийн ногооны салат байгаа даа
2013-04-09